
Г.Хишигсайхан Зүүн Азийн АШТ-ий хагас марафонд хүрэл медаль хүртлээ
Төрөл
Нийгэм
Нийтлэгдсэн
2026-03-30
Нийтлэлийг
Cherrynews
БНХАУ-ын Янжөү хотод өчигдөр хагас марафон гүйлтийн Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээн боллоо. Тус тэмцээнд Монгол Улсын үндэсний шигшээ багийн тамирчдаас эмэгтэйчүүдийн хагас марафонд Г.Хишигсайхан хүрэл медаль хүртлээ. Тэмцээний эхний хоёр байрт Хятадын тамирчид оржээ.
Мөн эрэгтэйчүүдийн ангилалд гавьяат тамирчин Б.Сэр-Од дөрөвдүгээр байрт шалгарлаа. Тэмцээнд Г.Бат-Эрдэнэ, О.Нацагдорж болон Б.Мөнхзаяа, Б.Номин нарын шилдэг тамирчид оролцжээ.

Хуваалцах:
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл (0)
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ үлдээгээрэй!


