Ерөнхий сайдыг солилоо гээд асуудал шийдэгдэхгүй!

Ерөнхий сайдыг солилоо гээд асуудал шийдэгдэхгүй!

Төрөл
Улс төр
Нийтлэгдсэн
2026-03-27
Нийтлэлийг
Cherrynews

МАН-ын Удирдах зөвлөл яг одоо хуралдаж байна.

Улс төрийн гал тогоо ид халуухан өрнөж байна. МАН дотроо Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалангаараа хуваагдаж гишүүд хэний төлөө ажиллах ёстойгоо ч умартаад ажлаа хийлгүй 14 хоног өнгөрч байна. МАН-ын хуваагдал Ардчилсан намд ашигтай байгаа тул улс  төрд бойкет хийж, ард түмнээс оноо авах гэсэн овжин заль ашиглаж байна. Үндсэндээ ард түмний төлөө гэж амлалт  өгч гарч ирсэн улстөрчид өнөөдөр ажил хийхгүй акцалж байгаа нь ард түмэнд таалагдахгүй байна.

Үүнийг эцэслэхийн тулд МАН-ын Удирдах зөвлөл яг одоо хуралдаж байна. Уг хуралд Ерөнхий сайд Г.Занданшатар, Д.Амарбаясгалангийн талаас Засгийн газарт суудал горилох яриа хийснийг хувьдаа дэмжээгүй бөгөөд тэр өмнө нь ч ийм байр суурь илэрхийлсэн.

Тиймээс улс төрийн энэ нөхцөл байдалд тэр хэнтэй ч ямар ч тохироо хийхгүй гэснээрээ МАН-ын Удирдах зөвлөлд Ерөнхий сайдаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өөрөө өглөө.

Нүүр хэсэг А2
Хуваалцах:
Сэтгэгдэл үлдээх
0/350 тэмдэгт

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ үлдээгээрэй!

News Icon

Ижил төстэй мэдээнүүд

Утасны дугаараа бүртгүүлээд
хэрэгтэй мэдээллээ аваарай

Бид таны утасны дугаарыг зөвхөн таны хүссэн контентын мэдэгдэл илгээхэд ашиглана. Бүртгүүлснээр та Cherry News-ийн хамгийн сүүлийн үеийн мэдээ, мэдээлэл, подкаст, видео контентуудыг шууд утсаараа хүлээн авах боломжтой болно.