Г.Занданшатар: Хулгайтай би эвлэрэхгүй,Ухрах, тохирох ямар ч бодол алга

Г.Занданшатар: Хулгайтай би эвлэрэхгүй,Ухрах, тохирох ямар ч бодол алга

Төрөл
Улс төр
Нийтлэгдсэн
2026-03-27
Нийтлэлийг
Cherrynews

Хаврын чуулган нээлтээ хийгээд хоёр долоо хоног өнгөрч байгаа ч, УИХ дахь АН-ын бүлэг акцалж, МАН-ын дотоод хагаралтай холбоотой намын гишүүдийн дунд хуваагдал үүссэнээр төрийн ажил гацаанд ороод байна. Үндсэндээ иргэдээ төлөөлөх учиртай их хурлын гишүүд  Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан аясаар хөдөлж, хуралдаа суухгүй байгаа нь Монгол улсын төрийн хуулийг уландаа гишгэж буй үйлдэл болж байна. Тэд хуралдаа сууж, хэлэлцэх асуудлаа цаг тухайд нь хэлэлцэж, улсын ажлыг гацаахгүй урагшлуулах үүрэгтэй

  Үүнтэй холбоотойгоор Монгол улсын Ерөнхий сайд Г.Занданшатар өөрийн үзэл бодлоо илэрхийллээ.

   Тэрбээр “Дэлхийн 90 гаруй улс түлш шатахууны хямралд орсноо хүлээн зөвшөөрч хариу арга хэмжээ авахын төлөө өдөр шөнөгүй ажиллаж байна. Гэтэл манайд улс төржилт хэтэрлээ. Өнөөдрийн улс төржилтийн үнийг бид нэг ширхэг талх, нэг литр бензин 10 мянган төгрөг хүрэхийн цагт бүх ард түмнээрээ төлөх болно. Эрх ашгаа зөв эрэмбэлж, улс орноо бодож, улс төрөө хийж сурцгаамаар байна. 

Өнөөдрийн улс төр, эдийн засгийн гол гацаа саад бол хулгайчдын хүсэл зорилго гэдэгт эргэлзэх хэрэггүй. Бид баялгийн хулгайг таслан зогсоосон. Бид авлигачдад алдаж байсан алт, зэс, нүүрсний ордуудыг ард түмэндээ буцаан авчирсаар байгаа.

Би шударга ёс, зөв зам гэдэгт итгэж, чимээгүй ажилласаар байна. Бид хулгайтай, хулгайчидтай чимээгүй тэмцэж бодит тоогоор баталгаажсан үр дүн гаргасаар байна. Харин тэд чанга хашгирч улс оронд маань дэлхийн дайны сүүдэр тусч эхэлж буй хүнд цаг үеийг далимдуулан наймаалцах, хулгайлж авсан ордуудаа буцаах эрх мэдэлдээ эргэн хүрэх гэж тэмцсээр байна.

Монгол Улсын иргэдэд тайван сайхан амьдрал хэрэгтэй болохоос аль нам, ямар улс төрч хэрхэн хожилд хүрэх нь хэнд ч хамаагүй. Би албан тушаалтай зууралдаагүй. Надад хүсэл, айдас, шунал алга.

Хулгайтай би эвлэрэхгүй, Ухрах, тохирох ямар ч бодол алга” хэмээн өөрийн хаягтаа нийтлээд байна.

Нүүр хэсэг А2
Хуваалцах:
Сэтгэгдэл үлдээх
0/350 тэмдэгт

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ үлдээгээрэй!

News Icon

Ижил төстэй мэдээнүүд

Утасны дугаараа бүртгүүлээд
хэрэгтэй мэдээллээ аваарай

Бид таны утасны дугаарыг зөвхөн таны хүссэн контентын мэдэгдэл илгээхэд ашиглана. Бүртгүүлснээр та Cherry News-ийн хамгийн сүүлийн үеийн мэдээ, мэдээлэл, подкаст, видео контентуудыг шууд утсаараа хүлээн авах боломжтой болно.