
"Нил ягаан өдөр" тохиож байна
Төрөл
Нийгэм
Нийтлэгдсэн
2026-03-26
Нийтлэлийг
Cherrynews

Жил бүрийн гуравдугаар сарын 26-ны өдрийг олон улс даяар эпилепси буюу уналт таталтын эмгэгийн талаарх мэдлэгийг нэмэгдүүлэх, ялгаварлан гадуурхалтыг багасгах зорилготойгоор "Нил ягаан өдөр" болгон тэмдэглэдэг.
Эпилепситэй нэгнээ ойлгож, тусалж, хамтдаа хөгжихийг уриалж байна.
Хэрвээ таны эргэн тойронд хүн унаж татвал дараах тусламжийг үзүүлээрэй.
Та өрөө айж сандрахгүй тайван байх
- Татаж буй хүнийг хажуу тийш харуулан хэвтүүлэх
- Эргэн тойрны аюулгүй байдлыг шалгаж, толгой доор зөөлөн дэр ивэх
- Таталт эхэлсэн цагийг харж, таталт үргэлжилсэн хугацааг тэмдэглэх
- Амьсгалын замыг чөлөөтэй байлгах /Цамцны товчийг тайлах, ороолтыг авах гэх.мэт/
- Хөдөлгөөнийг хорих үйлдэл хийхгүй таталт дуустал тайван ажиглах
- Олон хүн цуглуулахгүй байх, орчны агаарыг сэлгэх
ЯМАР ҮЕД ТҮРГЭН ТУСЛАМЖ ДУУДАХ ВЭ
- Таталт 5 минутаас дээш үргэлжилсэн
- Халуурсан
- Тархины гэмтэл авсан байж болзошгүй үед


Хуваалцах:
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл (0)
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ үлдээгээрэй!


