Д.Мөнх-Эрдэнэ: Шүгэл үлээгчийг нэг саяас таван тэрбум төгрөгөөр урамшуулах эрх зүйн зохицуулалт бүрдэнэ

Д.Мөнх-Эрдэнэ: Шүгэл үлээгчийг нэг саяас таван тэрбум төгрөгөөр урамшуулах эрх зүйн зохицуулалт бүрдэнэ

Төрөл
Улс төр
Нийтлэгдсэн
2026-03-25
Нийтлэлийг
Cherrynews

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна. Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ дараах мэдээллийг өглөө.

Тэрээр "Монгол Улсын Засгийн газар Үндсэн хуулиар олгосон бүрэн эрхийнхээ хүрээнд гэмт хэрэгтэй тэмцэх эрхийг хэрэгжүүлдэг. Гэмт хэрэгтэй тэмцэнэ гэдэг нь баримт, мэдээллийг хууль, хяналтын байгууллагад хүргүүлсэн иргэн, хуулийн этгээдийг төр хамгаалснаар бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломж бүрэн дүүрэн хэрэгжинэ. Шүгэл үлээгчийг хамгаалдаг эрх зүйн зохицуулалт олон улсад ч байна. Бид үүнээс дутах ёсгүй. Монголын нийгэм дэх хамгийн том аюул бол авлига, албан тушаалын гэмт хэрэг. Тиймээс Шүгэл үлээгчийн тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэхээр боллоо. Ингэснээр, шүгэл үлээгчийг нэг саяас таван тэрбум төгрөгөөр урамшуулах эрх зүйн зохицуулалт бүрдэнэ. Нийт долоон бүлэг, 26 зүйлтэй. Дагалдаад эрүүгийн, зөрчлийн зэрэг дөрвөн хуульд өөрчлөлт орно. 

Бид нэг зүйлийг ялгах хэрэгтэй. Авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон, шалгагдаж байгаа, маш ноцтой шийдвэр гаргаж байсан этгээдүүд хэрэг нь боогдоод, гарах гарцгүй болоод ирмэгц иргэдийн анхаарлыг өөр тийш нь сарниулах, гэмт хэрэгтэй тэмцэж байгаа хүмүүсийг харлуулах увиагүй үйлдэл гаргаж байгаа. Энэ бол шүгэл үлээгч биш. Амиа аврах гэж байгаа гэмт хэрэгтнүүдийн арчаагүй үйлдэл. Үндсэн хуулийн цэцээс Худал, илт худал мэдээллийг тараах гэмт хэргийн үйлчлэлийг түдгэлзүүлсэн хугацааг ашиглаж, увиагүй аашилж байна. Хэрэв энэ заалт түдгэлзээгүй байсан бол эрүүгийн хуулийн зүйл ангиар шалгагдах ёстой" гэв.  

Нүүр хэсэг А2
Хуваалцах:
Сэтгэгдэл үлдээх
0/350 тэмдэгт

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ үлдээгээрэй!

News Icon

Ижил төстэй мэдээнүүд

Утасны дугаараа бүртгүүлээд
хэрэгтэй мэдээллээ аваарай

Бид таны утасны дугаарыг зөвхөн таны хүссэн контентын мэдэгдэл илгээхэд ашиглана. Бүртгүүлснээр та Cherry News-ийн хамгийн сүүлийн үеийн мэдээ, мэдээлэл, подкаст, видео контентуудыг шууд утсаараа хүлээн авах боломжтой болно.