ТЦА: Хууль бусаар ашигт малтмал олборлохоор завдсан ААН-үүдийг илрүүллээ

ТЦА: Хууль бусаар ашигт малтмал олборлохоор завдсан ААН-үүдийг илрүүллээ

Төрөл
Нийгэм
Нийтлэгдсэн
2026-03-25
Нийтлэлийг
Cherrynews

Тээврийн цагдаагийн албанаас Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант тосгонд явуулсан хяналт шалгалтын үр дүнд хууль тогтоомж зөрчсөн долоон ААН-ийг илрүүлжээ. Ийнхүү тэдэнд олгосон тусгай зөвшөөрлийг цуцлах саналыг БОАӨЯ-тай хамтран холбогдох байгууллагад хүргүүлсэн байна.  

ТЦА-аас хууль бусаар ашигт малтмал олборлох үйл ажиллагааг таслан зогсоох, илрүүлэх зорилгоор холбогдох төрийн байгууллагуудтай хамтран хяналт, шалгалтыг үе шаттайгаар зохион байгуулж байгаа юм. Шалгалтын үеэр ААН-үүдийн талбайд байршуулсан 24, ууланд нууцаар байршуулсан 23 буюу нийт 47 хүнд даацын техник хэрэгслийг илрүүлсэн байна. 

Иймд хууль бус олборлолтын талаарх мэдээллийг харьяалах цагдаагийн байгууллага болон 102 тусгай дугаарт шуурхай мэдээлэхийг уриаллаа. 

Нүүр хэсэг А2
Хуваалцах:
Сэтгэгдэл үлдээх
0/350 тэмдэгт

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ үлдээгээрэй!

News Icon

Ижил төстэй мэдээнүүд

Утасны дугаараа бүртгүүлээд
хэрэгтэй мэдээллээ аваарай

Бид таны утасны дугаарыг зөвхөн таны хүссэн контентын мэдэгдэл илгээхэд ашиглана. Бүртгүүлснээр та Cherry News-ийн хамгийн сүүлийн үеийн мэдээ, мэдээлэл, подкаст, видео контентуудыг шууд утсаараа хүлээн авах боломжтой болно.