
2026 оны 3 дугаар сарын 27-ноос 31-нийг дуусталх 5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ

2026 оны 3 дугаар сарын 27-ноос 31-нийг дуусталх
5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ
Хур тунадас: 27-нд нутгийн хойд хэсгээр, 27-28-ны шөнө нутгийн хойд, төв, Хангайн уулсаар, 28-нд зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Бусад хугацаанд цас орохгүй.
Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, түр зуур 27, 29-нд зарим газраар, 28, 30-нд говь, талын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Хангайн уулархаг нутгаар шөнөдөө -11...-16 градус хүйтэн, өдөртөө -2...+3 градус дулаан, говь талын нутгаар шөнөдөө -3...-8 градус хүйтэн, өдөртөө +7...+12 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -6...-11 градус хүйтэн, өдөртөө +3…+8 градус дулаан байна. 29-нөөс ихэнх нутгаар дулаарна.

Хуваалцах:
Сэтгэгдэл (0)
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ үлдээгээрэй!


