ЦЕГ: Нэгүүн.мн сайтын сэтгүүлч цахим орчинд хувийн, эмзэг мэдээллийг тараана гэж сүрдүүлэн 50 сая төгрөг авсан нь тогтоогдсон

ЦЕГ: Нэгүүн.мн сайтын сэтгүүлч цахим орчинд хувийн, эмзэг мэдээллийг тараана гэж сүрдүүлэн 50 сая төгрөг авсан нь тогтоогдсон

Төрөл
Амрыг эрье
Нийтлэгдсэн
2026-03-20
Нийтлэлийг
Cherrynews

Өнөөдөр цагдаагийн байгууллагаас цаг үеийн нөхцөл байдалтайгаар холбогдуулан мэдээлэл өглөө.

  ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, дэд хурандаа Г.Пүрэвдэлгэр" Иргэн Д-ээс “Нэгүүн.мн” сайтын сэтгүүлч У нь цахим орчинд миний эмзэг мэдээллийг тараана гэж сүрдүүлж 50 сая төгрөг авсан гэх гомдлыг цагдаагийн байгууллагад ирүүлсэн. Гомдол, мэдээллийн дагуу шалгахад нэр бүхий сэтгүүлч нь иргэн Д-ийн эмзэг мэдээллийг олон нийтийн сүлжээнд түгээнэ гэж сүрдүүлсэн. Улмаар иргэн Д 2023 оны есдүгээр сарын 11-ний өдөр сэтгүүлч У-д 50 сая төгрөг өгсөн нь мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдоод байна. Одоогоор уг хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна. Прокурорын өгсөн мэдээллээр, иргэн Д-д энэ оны хоёрдугаар сарын 11, 14-ны өдөр Нэгүүн.мн сайтаас өөр нэр бүхий цахим сайтын сэтгүүлч Нэгүүн.мн-д байсан хувь хүний эмзэг мэдээлэл агуулсан бичлэгтэй яг адилхан бичлэгийг үзүүлж, 50 сая төгрөг өгөхийг шаардсан нь мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдсон.

 Цагдаагийн алба хаагчид хуулийн хүрээнд уг хэргийг шалгана. Ямар нэгэн байдлаар сэтгүүлчийн эрх үүрэгт халдаагүй гэдгээ мэдэгдэж байна" гэв.

Нүүр хэсэг А2
Хуваалцах:
Сэтгэгдэл үлдээх
0/350 тэмдэгт

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ үлдээгээрэй!

News Icon

Ижил төстэй мэдээнүүд

Утасны дугаараа бүртгүүлээд
хэрэгтэй мэдээллээ аваарай

Бид таны утасны дугаарыг зөвхөн таны хүссэн контентын мэдэгдэл илгээхэд ашиглана. Бүртгүүлснээр та Cherry News-ийн хамгийн сүүлийн үеийн мэдээ, мэдээлэл, подкаст, видео контентуудыг шууд утсаараа хүлээн авах боломжтой болно.