
Шатрын өсвөрийн УАШТ үргэлжилж байна
Монголын шатрын холбооноос зохион байгуулж буй өсвөрийн улсын аварга шалгаруулах тэмцээн өндөрлөхөд сүүлийн өргүүдийн тоглолтууд үлдлээ.
Зургаан настанууд Есөн өрөг тоглохоос Зургаан өргийн дараах байдлаар тэргүүлэгч шатарчдын нэрс тодорлоо. Охидыг Говь-Алтай аймгаас оролцож байгаа С.Эрдэнэцэцэг, Өвөрхангайн Б.Уранцэцэг, Хөвсгөлийн Ц.Цэцэнзул, 309-р цэцэрлэгийн Д.Даридай, Орхоны Б.Марал нарын таван шатарчин 6.0 оноотой тэргүүлж эхэллээ. Мөн 7 өргөөс 5,0 оноо авсан 10 шатарчин тэргүүлэгчийн хоёрдугаар эгнээнд бичигдэж байна.
Хөвгүүдийн 6 насанд Стейниц клубийн шатарчин П.Эрхэс ганцаараа 7.0 оноотой тэргүүлж эхэлсэн бол Хөвсгөлийн Б.Азхүслэн, “Мөнгөн морь” клубийн Т.Даваажаргал, “Chess Mind”-ын Б.Буянхишиг нар 6,0 оноотой удаалж байна. Мөн Сүхбаатар аймгийн Б.Мөнх-Од, Хэнтийн Т.Түмэнтүшиг нар 5.5 оноогоор тэргүүлэгчийн эгнээнд бичигдэж байна. Эдгээр тэргүүлэгч шатарчид өнөөдрөөс эхлэн оноолт таарчээ.
Хөвгүүдийн ангилалд 79, охидын ангилалд 71 шатарчин өрсөлдөж байна. 6 настануудын сүүлийн гурван өргийн тоглолт өнөөдөр болж аваргууд тодорно.



Хуваалцах:
Сэтгэгдэл (0)
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ үлдээгээрэй!


