ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр сэтгүүлчийн асуултад тайлбар өглөө. Тэрбээр:

  "Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн нэвтрүүлгийг үзсэн. Тэрээр 500 мянган ам.доллар гэж ярьчихаад хэдхэн хормын дараа намайг 1.5 сая ам.долларын хахууль авсан гэж ярьсан. Тэгээд хахууль авч байхад нь нэг хүн хажууд нь байсан гэж ярьсан. Тэр хүн нь гуйсан болохоор гээд тухайн хүнээ хэлээгүй. Энэ бол ор үндэслэлгүй гүтгэлэг. Ерөөсөө ийм юм болоогүй. Ийм хүн байхгүй, ийм мөнгө ч байхгүй. Ямар санаа, зорилгоор, өөрөө худлаа гэдгийг нь мэдсээр байж яагаад ийм юм ярив гэдэг дээр би дүгнэлт хийж байна. Энэ хүн орох байх газаргүй болсон гэдэг нь тодорхой болж байна. Сэтгэл зүйн хувьд гэмтэлтэй байна гэж үзэж байгаа. Өнгөрсөн оны намар би тус нэвтрүүлэгт орохдоо тодорхой асуудлуудыг ярьсан. Тэр үеэр би тэр хүний үгэнд итгэхээ больсон гэдгээ хэлсэн.  гэв.