Онцгой байдлын байгууллагаас зургаан хурандаа цолтон төрлөө

Онцгой байдлын байгууллагаас зургаан хурандаа цолтон төрлөө

Төрөл
Амрыг эрье
Нийтлэгдсэн
2026-03-16
Нийтлэлийг
Cherrynews

Орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 105 жилийн ой, Монгол цэргийн өдрийг тохиолдуулан Зэвсэгт хүчний Жанжин штабын даргын тушаалаар Онцгой байдлын байгууллагаас 6 хурандаа цолтон төрөн гарлаа.  

Тодруулбал, ОБЕГ-ын Захиргаа эрхзүй, хүний нөөцийн газрын Эрүүл мэнд, сэтгэлзүйн хэлтсийн дарга, дэд хуранддаа Д.Хонгор, Гамшгаас хамгаалах сургалтын газрын Гамшгаас хамгаалах сургалтын хэлтсийн дарга, дэд хурандаа М.Батмөнх, НОБГ-ын Гамшгаас хамгаалах сургалтын хэлтсийн дарга, дэд хурандаа Д.Хадбаатар, Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга, дэд хурандаа Н.Оюунболд, Баруун бүсийн-Ховд аймгийн Онцгой байдлын газрын дарга, дэд хурандаа Г.Нэргүй, ДХИС-ийн Онцгоой байдлын сургуулийн Эдийн засаг, нөөцийн удирдлагын тэнхимийн профессор С.Байгалмаа нар тус тус хурандаа цол хүртлээ. 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны 136 дугаар зарлигаар батлагдсан “Цэргийн алба хаагчдад цэргийн цол олгох журам”-ыг үндэслэн ахлах офицерын хурандаа цолыг ЗХЖШ-ын даргын тушаалаар жилд хоёр удаа олгодог болсон билээ.

Цол олгох үеэр ЗХЖШ-ын дарга дэслэгч генерал С.Ганбямба хэлсэн үгэндээ “Хурандаа цол нь дэлхийн улс орнуудын армид байдаг ахлах офицерын эрхэм дээд цол юм. Та бүхэнд хурандаа цолны нэр хүндийг өргөж явах өндөр хариуцлага ноогдож байна. Та бүхэн Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчин болон төрийн цэргийн байгууллагуудад шат дараалсан албан тушаалуудыг хашиж, улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний аюулгүй байдлын төлөө өөрийн мэдлэг боловсрол, ажлын туршлага, зүрх сэтгэлээ дайчлан, өргөсөн тангарагтаа үнэнч байж албан тушаалын шаардлага, шалгуур үзүүлэлтээ ханган энэхүү цолыг хүртэж байна. Энэхүү эрхэм цолонд хүрэхэд та бүхний найдвартай ар тал болсон гэр бүлийнхэнд тань баяр хүргэж, талархал илэрхийлье” хэмээн онцоллоо.

Нүүр хэсэг А2
Хуваалцах:
Сэтгэгдэл үлдээх
0/350 тэмдэгт

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ үлдээгээрэй!

News Icon

Ижил төстэй мэдээнүүд

Утасны дугаараа бүртгүүлээд
хэрэгтэй мэдээллээ аваарай

Бид таны утасны дугаарыг зөвхөн таны хүссэн контентын мэдэгдэл илгээхэд ашиглана. Бүртгүүлснээр та Cherry News-ийн хамгийн сүүлийн үеийн мэдээ, мэдээлэл, подкаст, видео контентуудыг шууд утсаараа хүлээн авах боломжтой болно.