
Монголын Үндэсний Олимпын Хорооны чуулган эхэллээ
Монголын Үндэсний Олимпын Хорооны ээлжит чуулган эхэлж байна. Чуулганаар тус хорооны Удирдах зөвлөлд нэр дэвшигчид болон МҮОХ-ны ерөнхийлөгчийг сонгох юм.
Олон Улсын Олимпын Хорооны гишүүн Б.Баттүшиг МҮОХ-ны ерөнхийлөгчөөр улиран сонгогдохоор ганцаараа нэр дэвшиж буй бол дэд ерөнхийлөгчид зургаа, Гүйцэтгэх зөвлөлийн гишүүнд 19 хүн өрсөлдөхөөр хүсэлтээ өгсөн байна.
МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга, Монголын чөлөөт бөхийн холбооны тэргүүн Я.Содбаатар дэд ерөнхийлөгчид нэрээ дэвшүүлжээ. УИХ-ын гишүүн Ч.Номин, А.Ганбаатар нар гүйцэтгэх зөвлөлд өрсөлдөнө.

Хуваалцах:
Сэтгэгдэл (0)
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ үлдээгээрэй!


