“Буудлагын аварга” шалгаруулах нөхөрсөг тэмцээний шилдгүүд тодорлоо

“Буудлагын аварга” шалгаруулах нөхөрсөг тэмцээний шилдгүүд тодорлоо

Төрөл
Амрыг эрье
Нийтлэгдсэн
2026-03-12
Нийтлэлийг
Cherrynews

Монгол Улсад цэргийн дээд цол олгож эхэлсний 82 жилийн ойг тэмдэглэх өнгөрүүлэх ажлын хүрээнд Онцгой байдлын ерөнхий газраас “Буудлагын аварга” шалгаруулах нөхөрсөг тэмцээнийг өчигдөр ДХИС-д зохион байгууллаа.

Тэмцээнд Монгол генералын төв, БХЯ, ЗХЖШ, ХХЕГ, Дотоодын цэргийн штаб, ОБЕГ, ШШГЕГ, ЦЕГ, ТЕГ, ТТХГ, ШШЕГ, ДХИС-ийн генерал цолтнууд оролцож, практик буудлагын ганцаарчилсан болон багийн төрлөөр өрсөлдөж, аваргуудаа шалгаруулсан юм.

Тэмцээний ганцаарчилсан төрөлд тэргүүн байрыг ЗХЖШ-ын бригадын генерал Д.Дугаррагчаа, дэд байрыг мөн газрын бригадын генерал Ц.Буяндэлгэр, гутгаар байрыг ХХЕГ-ын бригадын генерал Д.Ганбаатар нар эзэлсэн юм.

Харин багийн дүнгээр эхний хоёр байрыг ЗХЖШ-ын 1,2 дугаар баг эзэлсэн бол гутгаар байрт Төрийн тусгай хамгаалалтын газар, ШШЕГ-ын хамтарсан баг шалгарлаа.

Нүүр хэсэг А2
Хуваалцах:
Сэтгэгдэл үлдээх
0/350 тэмдэгт

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ үлдээгээрэй!

News Icon

Ижил төстэй мэдээнүүд

Утасны дугаараа бүртгүүлээд
хэрэгтэй мэдээллээ аваарай

Бид таны утасны дугаарыг зөвхөн таны хүссэн контентын мэдэгдэл илгээхэд ашиглана. Бүртгүүлснээр та Cherry News-ийн хамгийн сүүлийн үеийн мэдээ, мэдээлэл, подкаст, видео контентуудыг шууд утсаараа хүлээн авах боломжтой болно.