Өвлийн паралимпын наадам: Б.Ганболд 16, Ц.Дашдорж 22-р байр эзэллээ

Өвлийн паралимпын наадам: Б.Ганболд 16, Ц.Дашдорж 22-р байр эзэллээ

Төрөл
Ентертайнмент
Нийтлэгдсэн
2026-03-11
Нийтлэлийг
Cherrynews

“Милан-Кортина 2026” өвлийн паралимпын XIV наадмын пара гүйлтийн цанын төрөлд Монгол Улсын хоёр тамирчин оролцож байна.

Өчигдөр пара гүйлтийн цанын тэмцээний ойрын зай болох 1,5 км уралдаанд 30 тамирчин сонгомол техникээр уралдсанаас Б.Ганболд 2:44.63 цагийн үзүүлэлтээр 16 дугаар байр, Ц.Дашдорж 2:51.71 цагийн үзүүлэлтээр 22 дугаар байрт орлоо. Манай цаначид өнөөдөр дундын зай буюу 10 км зайд сонгомол техникээр уралдана. Энэ уралдаан Улаанбаатарын цагаар 18:30-с эхэлнэ.

Мөн пара уулын цанын төрлөөр оролцож буй Б.Цэрэнпунцаг гуравдугаар сарын 13-нд жиант слаломын төрөлд, гуравдугаар сарын 15-нд слаломын төрөлд өрсөлдөнө.

“Милан-Кортина 2026” өвлийн паралимпын XIV наадмын пара уулын цана, пара биатлон, пара гүйлтийн цана, пара сноубордын зарим төрлийн аваргууд тодорсон бөгөөд БНХАУ-ын баг 9 алт, 6 мөнгө, 8 хүрэл медальтай тэргүүлж эхэллээ. Австрийн баг 4 алт, 1 мөнгө, 3 хүрэл, АНУ, Итали, Укрианы багууд 3 алтан медальтайгаар удаалж байна. 56 орноос 23 орон ямар нэгэн медаль хүртээд байна.

Нүүр хэсэг А2
Хуваалцах:
Сэтгэгдэл үлдээх
0/350 тэмдэгт

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ үлдээгээрэй!

News Icon

Ижил төстэй мэдээнүүд

Утасны дугаараа бүртгүүлээд
хэрэгтэй мэдээллээ аваарай

Бид таны утасны дугаарыг зөвхөн таны хүссэн контентын мэдэгдэл илгээхэд ашиглана. Бүртгүүлснээр та Cherry News-ийн хамгийн сүүлийн үеийн мэдээ, мэдээлэл, подкаст, видео контентуудыг шууд утсаараа хүлээн авах боломжтой болно.