
“Өргөө” амаржих газарт нэн шаардлагатай байгаа эхо аппаратны санхүүжилтийг шийдвэрлэлээ
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар өчигдөр /2026-03-08/ “Өргөө” амаржих газарт ажиллалаа.
“Өргөө” амаржих газарт нийслэлийн Баянзүрх, Хан-Уул, Чингэлтэй дүүргээс өдөрт дээд тал нь 35, багадаа 15 эх амарждаг байна. АНх 1928 онд байгуулсан амаржих газрын нийт ажилтнуудын 90 хувийг эмэгтэйчүүд эзэлдэг онцлогтой. Амаржих газрын удирдлагуудын танилцуулснаар “Өргөө”-д жилд 16 мянган эх амарждаг байсан бол 2025 онд 5400 болж буурчээ. Төрөлт буурсан нь хэд хэдэн учир шалтгаантай. Нэгдүгээрт, тухайн үеийн нийгэм, эдийн засаг, эрүүл мэндийн салбарын хөгжлөөс шалтгаалж 1993-2005 онд төрөлт хамгийн их буурсан жилүүд байсан. Энэ үеийнхэн яг одоо эргээд төрөх насандаа байгаа учраас төрөлт буурахад хамгийн их нөлөөлжээ. Хоёрдугаарт, амаржиж буй эмэгтэйчүүдийн дундаж нас 1995 онд 24 байсан бол 2024 онд 27 болсон дүн мэдээ гарчээ.


Тус амаржих газрын хамт олноос тавьсан хүсэлтийг Ерөнхий сайд Г.Занданшатар хүлээн авч, эмэгтэйчүүдийн хамгийн орчин үеийн эхо аппарат авах санхүүжилтийг газар дээр нь шийдвэрлэлээ. Засгийн газраас цаашид төрөх эмнэлгүүдээ онцгойлон дэмжинэ гэв. Энэ үеэр Ерөнхий сайд Г.Занданшатар тус амаржих газраар үйлчлүүлж байгаа эх, үрсэд Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийн өдрийн мэндчилгээ дэвшүүлж, эрүүл энхийг хүсэн ерөөлөө.

Хуваалцах:
Сэтгэгдэл (0)
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ үлдээгээрэй!


