"Тусгаар Тогтнол" бошиг сахигч киног бүтээхэд 157.8 сая төгрөгийн санхүүжилт олгожээ

"Тусгаар Тогтнол" бошиг сахигч киног бүтээхэд 157.8 сая төгрөгийн санхүүжилт олгожээ

Төрөл
Эдийн засаг
Нийтлэгдсэн
2026-03-09
Нийтлэлийг
Cherrynews

Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний 115 жилийн ойд зориулан бүтээсэн "Тусгаар Тогтнол" бошиг сахигч уран сайхны кино энэ сарын 6-ны /2026.03.06/ өдөр албан ёсоор нээлтээ хийсэн билээ. Зохиолч Тодко Самсон, "Фантастик" продакшны найруулагч Б.Тамир нарын хамтран бүтээсэн тус киног түүхийг сэргээн сануулсан, сургамжит бүтээл хэмээн тодорхойлоод буй.

Тэгвэл тус бүтээлд "Кино урлагийн сан"-гаас 157.8 сая төгрөгийн санхүүжилт олгожээ. 

Тодруулбал,  Зохиолч Тодко Самсон буюу Т.Мягмартогтох, Кино урлагийн зөвлөл бөгөөд Ажлын албаны дарга Ч.Ундрал нар 2025 оны арванхоёрдугаар сарын 4-ний өдөр Кино урлагийг дэмжих сангаас эргэн төлөх нөхцөлгүй олгох санхүүжилтийн гэрээг байгуулсан байна.Уг гэрээний үнийн дүн нь 158.786.301 төгрөг бөгөөд урьдчилгаа 80 хувь болох 127.029.040 төгрөгийг олгоод байгаа аж. Харин үлдсэн 20 хувийн 31.757.260 төгрөгийг гэрээ дүгнэсэн акт зурснаас хойш олгохоор гэрээлжээ. 

Нүүр хэсэг А2
Хуваалцах:
Сэтгэгдэл үлдээх
0/350 тэмдэгт

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ үлдээгээрэй!

News Icon

Ижил төстэй мэдээнүүд

Утасны дугаараа бүртгүүлээд
хэрэгтэй мэдээллээ аваарай

Бид таны утасны дугаарыг зөвхөн таны хүссэн контентын мэдэгдэл илгээхэд ашиглана. Бүртгүүлснээр та Cherry News-ийн хамгийн сүүлийн үеийн мэдээ, мэдээлэл, подкаст, видео контентуудыг шууд утсаараа хүлээн авах боломжтой болно.