Газрын тосны үнэ баррель нь 100 доллар давлаа

Газрын тосны үнэ баррель нь 100 доллар давлаа

Төрөл
Эдийн засаг
Нийтлэгдсэн
2026-03-09
Нийтлэлийг
Cherrynews

Газрын тосны үнэ нэг баррель нь 100 ам.доллараас давлаа. Энэ нь Украины дайнаас хойш анх удаа ийм өндөр түвшинд хүрч байгаа бөгөөд АНУ-Иран болон Иран хоорондын зөрчил хурцадсантай холбоотой. Дэлхийн газрын тосны жишиг үнэ болох "Brent crude" Ням гаригт (2026.03.08) бараг 20 хувиар өсөж, баррель нь 111 ам.доллараас давсан. Дайн удаан үргэлжилбэл дэлхийн газрын тосны нийлүүлэлт тасалдаж магадгүй гэж хөрөнгө оруулагчид санаа зовж байна.

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп энэ өсөлтийг тийм ч том асуудал биш гэж үзэж байна. Тэрбээр Ираны цөмийн аюул устсаны дараа газрын тосны үнэ хурдан буурна гэжээ. АНУ болон Израиль хоёрдугаар сарын 28-нд Иранд хамтарсан цохилт өгснөөс хойш газрын тосны үнэ ойролцоогоор 50 хувиар өссөн байна. Ираны хариу үйлдлээс болж  Ормузын хоолойгоор дамжих усан тээвэр бараг зогссон. Энэ хоолойгоор дэлхийн газрын тосны ойролцоогоор 20 хувь нь тээвэрлэгддэг.

Усан тээвэр зогссоны улмаас "OPEC"-ийн томоохон үйлдвэрлэгч орнууд болох Ирак, Арабын нэгдсэн Эмират улс, Кувейт газрын тосны үйлдвэрлэлээ багасгахаас өөр аргагүй болсон аж. Мөн Иран болон Израиль Иран дахь эрчим хүчний чухал байгууламжууд руу цохилт өгсөн нь нөхцөл байдлыг улам хурцатгаж байна. Газрын тосны үнэ өссөний улмаас Азийн хөрөнгийн зах зээлүүд унажээ. Тухайлбал,

  • Японы "Nikkei 225"  зургаа орчим хувь унасан.

  • Өмнөд Солонгосын "KOSPI" долоон хувь буурсан.

Мөн АНУ-ын фьючерс зах зээл дээр:

  • "S&P 500" фьючерс 1.7 хувь буурсан

  • "Nasdaq Composite" фьючерс 1.9 хувь унасан байна.

Хөрөнгө оруулагчид эрчим хүчний үнэ өсөх нь дэлхийн эдийн засагт сөргөөр нөлөөлж магадгүй гэж болгоомжилж байна.

Нүүр хэсэг А2
Хуваалцах:
Сэтгэгдэл үлдээх
0/350 тэмдэгт

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ үлдээгээрэй!

News Icon

Ижил төстэй мэдээнүүд

Утасны дугаараа бүртгүүлээд
хэрэгтэй мэдээллээ аваарай

Бид таны утасны дугаарыг зөвхөн таны хүссэн контентын мэдэгдэл илгээхэд ашиглана. Бүртгүүлснээр та Cherry News-ийн хамгийн сүүлийн үеийн мэдээ, мэдээлэл, подкаст, видео контентуудыг шууд утсаараа хүлээн авах боломжтой болно.