
С.Шаарийбуу: Төр миний төлөө ажиллах гэж байгаад баярлаж байна
Малайз улсад онц хэрцгийгээр амь насаа алдсан Ш.Алтантуяа агсны хэргийн шүүхийн шийдвэртэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газраас ажлын хэсэг байгуулан ажиллахаар болсон байна. Энэ талаар Гавьяат багш С.Шаарийбуу мэдээлэл өглөө.
-Тэрбээр хүн хүний хүчинд, гол эргийнхээ голдирлоор явдаг гэдэг. Сүүлийн үед олон нийтийн мэдээллийн хэрэгслээр Ерөнхий сайдтай уулзах гэж байна гэсэн мэдээлэл нэлээд явсан. Миний хувьд Монголын төрд анх удаа хандсан. Сайхан хүлээж авч шуурхай шийдэж өгдөг юм байна. Малайзын засгийн газар өнгөрсөн 20 жилийн хугацаанд миний эсрэг гомдол гаргаж явсан тэндхийн төр иргэн хүнтэй үзэлцэж байсан нь надад үнэхээр дааж, давшгүй хүнд ачаа байсан. Энэ удаа аргагүй эрхэнд Малайз улсын Холбооны /дээд/ шүүхэд нь давж заалдсан. Ингэснээр Монгол Улсын Засгийн газар энэ хэрэгт оролцох эрх нь бүрдэж байгаа юм. Улмаар Малайз, Австралитай хэрхэн, яаж харилцах уу гээд хүний эрхийн байгууллага, хуульчид, Засгийн газрын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулахаар боллоо. Ямар нэг үр дүнд хүрэх байх гэж найдаж байна. Сүүлд дундын дансанд байсан мөнгийг Малайзын засгийн газар буцааж татсан. Гэхдээ Малайзын засгийн газар намайг мөнгөний төлөө явж байна гэж ойлгоод байх шиг байна.
Эцсийн дүндээ "уучлаарай" гэдэг үгийг хэлүүлэх гээд байгаа юм шүү дээ. Бид төртэй. Төр миний төлөө ажиллах гэж байгаад туйлын сэтгэл өндөр байна" гэлээ.

Хуваалцах:
Сэтгэгдэл (0)
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ үлдээгээрэй!


