
МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА
Төрөл
Нийгэм
Нийтлэгдсэн
2026-03-06
Нийтлэлийг
Cherrynews
Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын ерөнхий газрын дарга Б.Баярсайхан, Монгол Улсын Их Сургуулийн ректор Б.Очирхуяг нар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Тус санамж бичгийн хүрээнд хоёр тал урт хугацаанд тогтвортой, хариуцлагатай түншлэлийг хөгжүүлж, салбартаа шаардлагатай ажлуудыг үр дүнтэй, шат дараалан зохион байгуулахаар зорьж байна.
Цаашдаа хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын чиглэлээр олон улсын болон үндэсний хэмжээний судалгаа хийх, эрдэм шинжилгээний хурал, сургалт, нөлөөллийн ажлыг зохион байгуулах, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, хүүхэд, гэр бүлийн хөгжлийг дэмжих, хамгаалах чиглэлээр хүний нөөцийг бэлтгэх зэргийн болон зэргийн бус сургалтын хөтөлбөрийг санаачлан боловсруулах, хэрэгжүүлэх, салбарын мэргэжилтэн бэлтгэх зэрэг ажлыг талууд хамтран хэрэгжүүлнэ.
Санамж бичиг байгуулах ёслолын арга хэмжээнд Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын ерөнхий газрын салбар, нэгжийн дарга нар болон МУИС-ийн Хамтын ажиллагааны газрын дарга Ш.Мэндбаяр, МУИС-ийн Шинжлэх Ухааны Сургуулийн Социологи, Нийгмийн ажлын тэнхимийн эрхлэгч, доктор, дэд профессор Г.Түмэннаст, МУИС-ийн Нийгмийн ажлын инновац, туршилт, судалгааны төвийн захирал, доктор, дэд профессор А.Батхишиг нар оролцлоо.



Хуваалцах:
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл (0)
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ үлдээгээрэй!


