Сэрэмжлүүлэг: Орхон голын мөсөнд цөмөрч орсон автомашиныг татан гаргажээ

Сэрэмжлүүлэг: Орхон голын мөсөнд цөмөрч орсон автомашиныг татан гаргажээ

Төрөл
Нийгэм
Нийтлэгдсэн
2026-03-04
Нийтлэлийг
Cherrynews

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум Хонгорморьт багийн “19 дүгээр зөрлөг” гэдэг газар суудлын автомашин “Орхон” голын мөсөнд цөмөрч суусан тухай дуудлагыг 2026.03.04-ний өдрийн 01:59 цагт Онцгой байдлын байгууллага хүлээн авчээ.

  Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчдыг очиход иргэн Т-ын  “Lexux Rx450h” загварын суудлын автомашины урд талын хоёр дугуй хэсгээрээ мөсөнд цөмөрч суусан байсныг ажиллаж татан гаргасан байна.

Иймд иргэд та бүхнийг гол, нуурын мөсөн дээгүүр зорчиж эд хөрөнгө, амь насаа эрсдэлд оруулахгүй байхыг сэрэмжлүүлж байна.

Нүүр хэсэг А2
Хуваалцах:
Сэтгэгдэл үлдээх
0/350 тэмдэгт

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ үлдээгээрэй!

News Icon

Ижил төстэй мэдээнүүд

Утасны дугаараа бүртгүүлээд
хэрэгтэй мэдээллээ аваарай

Бид таны утасны дугаарыг зөвхөн таны хүссэн контентын мэдэгдэл илгээхэд ашиглана. Бүртгүүлснээр та Cherry News-ийн хамгийн сүүлийн үеийн мэдээ, мэдээлэл, подкаст, видео контентуудыг шууд утсаараа хүлээн авах боломжтой болно.