Эрүүл мэндийн сайд ес дэх аймагтаа ажиллаж байна

Эрүүл мэндийн сайд ес дэх аймагтаа ажиллаж байна

Төрөл
Черри онцлох
Нийтлэгдсэн
2026-03-03
Нийтлэлийг
Cherrynews
21 аймагт хүрч ажиллах зорилготойгоор эхэлсэн томилолтын хүрээнд ес дэх аймаг болох Өвөрхангай аймагт ажиллаж байна.
Албан уулзалт аймгийн Нутгийн захиргааны ордонд болж, сумдын эрүүл мэндийн төвийн дарга нар болон холбогдох албаныхан оролцож байна.Өвөрхангай аймгийн эрүүл мэндийн салбарын эмч, ажилтнууд 115 мянга гаруй хүн амд 19 сум, 112 багийг хамруулан эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлж байна.
Аймгийн иргэдийн эрүүл мэндэд тулгамдаж буй асуудлын талаар Эрүүл мэндийн газрын дарга Н.Оюунтуяа танилцуулахдаа архидалт, амиа хорлолт, хүчирхийлэл, үе тэнгийн дээрэлхэлт нэмэгдэж байгааг онцоллоо.Үүнтэй холбогдуулан нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг өргөжүүлэх, сэтгэц-зан үйлийн чиглэлийн хүний нөөцийг нэмэгдүүлэх, дархлаажуулалтын тогтолцоог бэхжүүлэх, эмнэлгийн аюултай хог хаягдлыг дэвшилтэт технологиор устгах, байгальд ээлтэй эрүүл мэндийн байгууллагын загварыг нэвтрүүлэх шаардлагатай байгааг дурдав.
Мөн аймгийн хэмжээнд 2025 онд 1590 эх амаржсан нь өмнөх оноос 123 төрөлтөөр буюу 7.1 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Жирэмсний хяналтад шинээр 1600 эх хамрагдсанаас 95.7 хувь нь жирэмсний эрт үедээ хяналтад орж, улсын дунджаас 2.5 пунктээр өндөр үзүүлэлттэй гарсныг танилцууллаа.
2025 онд эхийн эндэгдэл бүртгэгдээгүй нь эерэг үр дүн боловч 0–5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 35 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөнд 21.8 ногдсон нь өмнөх оноос 9 тохиолдлоор өссөн байна.
Аймгийн эрүүл мэндийн салбарт гарч буй дэвшил, ололтын талаар танилцуулахдаа хавдрын хими, бай эмчилгээг орон нутагт нутагшуулж чадсан нь ойр аймгуудаас иргэд ирж үйлчлүүлэх нөхцөл бүрдсэнийг онцлов.
Мөн ангиографийн тусламж, үйлчилгээг чанартай нэвтрүүлсний үр дүнд зүрх, судасны өвчлөлийн шалтгаант нас баралт эрчимтэй буурчээ. Үүнээс гадна гэмтлийн мэс засал, тусламж үйлчилгээг амжилттай хөгжүүлж байгааг дурдсан юм.
Аймаг орон нутагтаа лавлагаа шатлалын тусламж үйлчилгээг чанартай хүргэж, үр дүнтэй ажиллаж буй нь тун сайшаалтай.
Өвөрхангай аймаг дахь ажлын хүрээнд салбарын эмч, ажилтнуудтай уулзаж, аймгийн Нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагаатай танилцахаар төлөвлөж байна.
Нүүр хэсэг А2
Хуваалцах:
Сэтгэгдэл үлдээх
0/350 тэмдэгт

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ үлдээгээрэй!

News Icon

Ижил төстэй мэдээнүүд

Утасны дугаараа бүртгүүлээд
хэрэгтэй мэдээллээ аваарай

Бид таны утасны дугаарыг зөвхөн таны хүссэн контентын мэдэгдэл илгээхэд ашиглана. Бүртгүүлснээр та Cherry News-ийн хамгийн сүүлийн үеийн мэдээ, мэдээлэл, подкаст, видео контентуудыг шууд утсаараа хүлээн авах боломжтой болно.