
Гичгэнэ, Эг, Халх болон Сэлэнгэ мөрний адгаар мөсний зузаан 5-10 см нимгэрчээ
Гуравдугаар сарын 1-ний өдрийн байдлаар манай орны ихэнх гол мөрөн, нуурын мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-25 см нэмэгдэж, 20-195 см зузаан мөсөн бүрхүүл тогтжээ. Харин Гичгэнэ, Эг, Халх болон Сэлэнгэ мөрний адгаар мөсний зузаан 5-10 см нимгэрсэн байна.Зарим голуудын мөсний зузаан цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан нимгэрч байгаа тул нуурын толио, гол мөрний нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй тогтсон байна. Иймд цаг хожих, зам товчлох зорилгоор мөсөн дээгүүр явах болон авто тээврээр зорчихгүй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас анхаарууллаа


Хуваалцах:
Сэтгэгдэл (0)
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ үлдээгээрэй!


