ДЭЭД ШҮҮХ: Ногоон автобусны хэргийн хэлэлцүүлгийг хойшлууллаа

ДЭЭД ШҮҮХ: Ногоон автобусны хэргийн хэлэлцүүлгийг хойшлууллаа

Төрөл
Нийгэм
Нийтлэгдсэн
2026-02-27
Нийтлэлийг
Cherrynews

“Ногоон автобусны хэрэг” гэх тодотголтой А.Ганхуяг нарын 24 хүнд холбогдох эрүүгийн хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх эсэхийг шийдвэрлэх Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан өчигдөр боллоо. Хуралдаанаар Монгол Улсын сайд асан Ж.Сүхбаатар, Нийслэлийн нийтийн тээврийн газрын дарга асан С.Жавхлантбаатар, Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ,  “Тэнүүн-Огоо” ХХК-ийн А.Ганхуяг болон БНСУ-ын иргэн Ли Жон Соб /Lee JungSeob/, Ким Кэа Баум /Kim KeaBaum/ нарт холбогдох “Ногоон автобус”-ны гэх хэргийн хэлэлцүүлгийг хойшлуулжээ.

Анхан шатны шүүхээс Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны даргаар ажиллаж байсан УИХ-ын гишүүн асан Ж.Сүхбаатар, хотын даргын зөвллөх асан Д.Мөнх-Эрдэнэ нарын хэргийг цагаатгасан бол “Тэнүүн Огоо” ХХК-ийн захирал А.Ганхуягт зургаан жилийн хорих ял, С.Жавхлантбаатарт гурван жилийн хорих ял оноосон байдаг.  Харин нийслэлийн давж заалдах шатны шүүх А.Ганхуягт хорих ял оноосон залилах гэмт хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн юм.

Нүүр хэсэг А2
Хуваалцах:
Сэтгэгдэл үлдээх
0/350 тэмдэгт

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ үлдээгээрэй!

News Icon

Ижил төстэй мэдээнүүд

Утасны дугаараа бүртгүүлээд
хэрэгтэй мэдээллээ аваарай

Бид таны утасны дугаарыг зөвхөн таны хүссэн контентын мэдэгдэл илгээхэд ашиглана. Бүртгүүлснээр та Cherry News-ийн хамгийн сүүлийн үеийн мэдээ, мэдээлэл, подкаст, видео контентуудыг шууд утсаараа хүлээн авах боломжтой болно.