Морь жилийн эхний барилдаанд Э.Батмагнай арслан түрүүллээ

Морь жилийн эхний барилдаанд Э.Батмагнай арслан түрүүллээ

Төрөл
Ентертайнмент
Нийтлэгдсэн
2026-02-27
Нийтлэлийг
Cherrynews

Баянхонгор аймгийн золголтод зориулсан Улс, аймаг, цэрэг, сумын цолтой 128 бөхийн барилдаанд Баянхонгор аймгийн Жинст сумын харьяат, “Алдар” спорт хороо, Эм Си Эс групп, Богд банк, Хос Хаш Оюу ХХК, Гал Хонгор ХХК, Тэргүүн Богд дэвжээний бөх, улсын арслан Энхтүвшиний Батмагнай түрүүлж, Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харьяат, “Хүч” спорт хороо, ДЦ-810 анги, “Мөнхийн Үсэг” групп, “Бадрах Өглөө” ХХК, “Нэгдэл” клуб, “Тэргүүн Богд” дэвжээний бөх, улсын үнэн зоригт харцага Нацагсүрэнгийн Золбоо үзүүрлэв.

Их шөвөгт Увс аймгийн Ховд сумын харьяат, “Алдар” спорт хороо, ЗХ-189 анги, “Алтаргана Констракшн” ХХК, “Дрийм АГЭ бласт” ХХК, Эрчим хүчний үндэсний төв ТӨХК, “Легал Полиси” ХХК, “Увс Нуур” дэвжээний бөх, улсын өсөх идэр начин Л.Энхсаруул, Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат, “Алдар” спорт хороо, ЗХ-034 анги, АПУ ХК-ийн бөх, аймгийн хурц арслан Н.Амгаланбаатар нар шалгарлаа.

Дунд шөвөгт улсын начин Х.Оргилболд, аймгийн арслан Ч.Алтангэрэл, аймгийн арслан Б.Даваадалай, аймгийн харцага Г.Гантулга нар үлдэв.

Маргааш буюу 28-ны бямба гарагт 13:00 цагаас Булган аймгаас төрөн гарсан аваргуудын нэрэмжит Улс, аймаг, цэрэг, сумын цолтой 128 бөхийн барилдаантай.

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО

Нүүр хэсэг А2
Хуваалцах:
Сэтгэгдэл үлдээх
0/350 тэмдэгт

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ үлдээгээрэй!

News Icon

Ижил төстэй мэдээнүүд

Утасны дугаараа бүртгүүлээд
хэрэгтэй мэдээллээ аваарай

Бид таны утасны дугаарыг зөвхөн таны хүссэн контентын мэдэгдэл илгээхэд ашиглана. Бүртгүүлснээр та Cherry News-ийн хамгийн сүүлийн үеийн мэдээ, мэдээлэл, подкаст, видео контентуудыг шууд утсаараа хүлээн авах боломжтой болно.