Монгол Улсын баг мөсөн сийлбэрээр дэд байр эзэллээ

Монгол Улсын баг мөсөн сийлбэрээр дэд байр эзэллээ

Төрөл
Ентертайнмент
Нийтлэгдсэн
2026-02-27
Нийтлэлийг
Cherrynews
Монгол Улсын баг мөсөн сийлбэрээр дэд байр эзэллээ

АНУ-ын Аляска мужийн Фэйрбэнкс хотод энэ сарын 16-нд эхэлсэн "Ice Alaska – World Ice Art Championship" мөсөн урлалын тэмцээнд Монголын баг амжилттай оролцож, дэд байрт шалгарлаа. Монголын уран сийлбэрчид “Everything is Waking Up” буюу байгаль дэлхийн сэргэлтийг илэрхийлсэн бүтээлээр өрсөлджээ. Багийг уран сийлбэрчин Ц.Батмөнх ахалж, багт Х.Алтанхүү, Д.Энхбат, Д.Мөнхтуул нар ажилласан байна.

Энэхүү тэмцээн нь жил бүр тогтсон өдрийн дагуу эхэлж, 30-аас дээш орны 100 гаруй уран сийлбэрчид оролцож,  уралддаг онцлогтой. Уг тэмцээнээр дамжуулж  мөсөн сийлбэрчид өөрийн улс орны өв соёлыг танилцуулдаг.  1990-ээд оноос эхлэлтэй энэхүү олон улсын наадамд дэлхийн шилдэг мөсөн сийлбэрчид оролцдог бөгөөд Монголын уран сийлбэрчид сүүлийн 20 гаруй жилийн турш тус тэмцээнд тогтмол оролцож, өөрсдийн дахин давтагдашгүй арга барил, үндэсний хэв шинжийг шингээсэн бүтээлүүдээрээ дэлхийд танигдаад байгаа юм.

Нүүр хэсэг А2
Хуваалцах:
Сэтгэгдэл үлдээх
0/350 тэмдэгт

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ үлдээгээрэй!

News Icon

Ижил төстэй мэдээнүүд

Утасны дугаараа бүртгүүлээд
хэрэгтэй мэдээллээ аваарай

Бид таны утасны дугаарыг зөвхөн таны хүссэн контентын мэдэгдэл илгээхэд ашиглана. Бүртгүүлснээр та Cherry News-ийн хамгийн сүүлийн үеийн мэдээ, мэдээлэл, подкаст, видео контентуудыг шууд утсаараа хүлээн авах боломжтой болно.