"МАН-ын Бага хурлаар гишүүдийг оноожуулах системийг баталлаа"

"МАН-ын Бага хурлаар гишүүдийг оноожуулах системийг баталлаа"

Төрөл
Улс төр
Нийтлэгдсэн
2026-02-27
Нийтлэлийг
Cherrynews

МАН-ын Бага хурлын хоёрдугаар хуралдаан дууслаа. Хурлаар МАН-ын дэргэдэх 11 бодлогын хорооны дүгнэлт, саналтай танилцаж, намын гишүүдийн идэвх оролцоог үнэлэх журмын төсөлтэй танилцсан байна. Энэ талаар УИХ-ын гишүүн, Бага хурал даргалагч Л.Энх-Амгалан мэдээлэл хийлээ.

   Тэрбээр "МАН-ын 31 дүгээр Их хурлаас сонгогдсон Бага хурлын 595 төлөөлөгч 85 хувийн ирцтэйгээр хоёрдугаар хуралдаанаа хийлээ. Хуралдаанаар зургаан асуудлыг хэлэлцсэн юм. Нэгдүгээрт, МАН-ын дарга Н.Учрал болон Ерөнхий сайд Г.Занданшатар, МАН-ын ЕНБД Я.Содбаатар нар илтгэл тавьж, тогтоолыг баталлаа. Цаашдаа намын гишүүдийг оноожуулах системийг шинээр баталж, Хяналтын хороондоо хэрхэн гомдол гаргаж, гомдлоо яаж шийдвэрлэх вэ гэх мэт гишүүдэд хариуцлага тооцдог журмуудыг баталлаа" гэсэн юм.

Монгол Ардын намын Бага хурлын II хуралдаанаар гурван тогтоол баталснаар өндөрлөв. Хуралдааны даргаар УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, орлогч даргаар Дархан-Уул аймгийн ИТХ-ын дарга А.Янжмаа нар ажиллалаа.

Хуралдааны эхний хэсэгт Монгол Ардын намын дарга, УИХ-ын дарга Н.Учрал "Эрх чөлөөний дөрвөн зам, дөрвөн чөлөөлөлт" сэдэвт улс төрийн илтгэл, Ерөнхий сайд Г.Занданшатар нийгэм, эдийн засгийн тайлан мэдээлэл, намын Ерөнхий Нарийн Бичгийн дарга Я.Содбаатар намын мөрийн хөтөлбөрийн биелэлт, мониторингийн судалгааны талаар илтгэл танилцуулсан юм.

Монгол Ардын намын Бага хурлын II хуралдаанаар намын бүх түвшинд хэрэгжүүлэх “Гишүүн төвтэй нам 4-E стратеги”-ийг хэлэлцэн баталлаа. Мөн Монгол Ардын намын дарга Н.Учралын танилцуулсан намын гишүүдийн идэвх оролцоог дүгнэх, оноожуулах журмыг хэлэлцэн батлав.

Мөн Монгол Ардын намын Хяналтын Ерөнхий Хорооны “Маргаан шийдвэрлэх журам”-ыг тус хорооны дарга Т.Мөнхтөр Бага хурлын гишүүдэд танилцуулж батлууллаа.

Монгол Ардын намын дарга, УИХ-ын дарга Н.Учрал Бага хурлын II хуралдааныг хааж хэлсэн үгэндээ Удирдах зөвлөлийн дэргэд байгуулсан бодлогын хороод цаашид илүү идэвхтэй, олон гишүүнийг хамруулсан, өргөн хүрээнд ажиллахыг уриалж, бодлого ярьсан ажил хэрэгч Бага хурал болсныг онцлов.

Хуралдааны даргаар ажилласан УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, намын Нарийн бичгийн дарга С.Мөнгөнчимэг, Ө.Золбаяр нар Бага хурлын II хуралдаанаар хэлэлцсэн асуудлуудын талаар хэвлэлийнхэнд мэдээлэл өглөө.

Нүүр хэсэг А2
Хуваалцах:
Сэтгэгдэл үлдээх
0/350 тэмдэгт

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ үлдээгээрэй!

News Icon

Ижил төстэй мэдээнүүд

Утасны дугаараа бүртгүүлээд
хэрэгтэй мэдээллээ аваарай

Бид таны утасны дугаарыг зөвхөн таны хүссэн контентын мэдэгдэл илгээхэд ашиглана. Бүртгүүлснээр та Cherry News-ийн хамгийн сүүлийн үеийн мэдээ, мэдээлэл, подкаст, видео контентуудыг шууд утсаараа хүлээн авах боломжтой болно.