“Оюутан цэрэг” хөтөлбөрийн бүртгэл ирэх сарын 1-10-ныг дуустал үргэлжилнэ

“Оюутан цэрэг” хөтөлбөрийн бүртгэл ирэх сарын 1-10-ныг дуустал үргэлжилнэ

Төрөл
Амрыг эрье
Нийтлэгдсэн
2026-02-25
Нийтлэлийг
Cherrynews

2026 оны "Оюутан цэрэг"-т цэргийн мэргэжил олгох сургалтад хамрагдах оюутан суралцагчийн бүртгэл гуравдугаар сарын 1-ний өдрийн 00:00 цагаас гуравдугаар сарын 10-ны өдрийн 23:59 цагийн хооронд үргэлжилнэ.

Бүртгэл төрийн мэдээллийн нэгдсэн систем /E-Mongolia/-ээр явагдана.

"Оюутан цэрэг" хөтөлбөрт зөвхөн I дамжааны оюутнууд хамрагддаг байсан бол 2025 онд Батлан хамгаалах яамнаас журамд өөрчлөлт оруулснаар II болон III дамжааны оюутнууд хамрагдах боломжтой болсон билээ.

Сургалтад бүртгүүлэх оюутан, суралцагч нь дараах шаардлагыг хангасан байна.

Үүнд:

  • Магадлан итгэмжлэгдсэн дээд боловсролын байгууллагын сургалтын байгууллагын I, II, III дамжаанд, эсхүл мэргэжлийн болон техникийн боловсролын байгууллагад суралцдаг байх;

  • Тухайн жилийн зургаадугаар сарын 15-ны өдрөөс өмнө 18 нас хүрсэн байх;

  • Эрүүл мэндийн даатгалын шимтгэл сүүлийн нэг жил төлсөн байх;

  • Тухайн хичээлийн жилийн нэгдүгээр улирлын сурлагын голч дүн 2.8 ба түүнээс дээш байх зэрэг болно.
Нүүр хэсэг А2
Хуваалцах:
Сэтгэгдэл үлдээх
0/350 тэмдэгт

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ үлдээгээрэй!

News Icon

Ижил төстэй мэдээнүүд

Утасны дугаараа бүртгүүлээд
хэрэгтэй мэдээллээ аваарай

Бид таны утасны дугаарыг зөвхөн таны хүссэн контентын мэдэгдэл илгээхэд ашиглана. Бүртгүүлснээр та Cherry News-ийн хамгийн сүүлийн үеийн мэдээ, мэдээлэл, подкаст, видео контентуудыг шууд утсаараа хүлээн авах боломжтой болно.