
Монгол улсын иргэн Э.Билгүүнийг гэм буруутайд тооцжээ
Төрөл
Бусад
Нийтлэгдсэн
2026-02-24
Нийтлэлийг
Cherrynews
Cornell University-д суралцаж байсан Монгол Улсын иргэн Э.Билгүүн нь нэгдүгээр зэргийн хүчингийн хэрэг болон хоёрдугаар зэргийн хулгайн хэрэгт гэм буруутайд тооцогджээ.
Түүнийг 2024 оны есдүгээр сард баривчилсан бөгөөд хэрэг Tompkins County-ийн тангарагтны шүүхээр хэлэлцэгдэж, 2025 оны арваннэгдүгээр сарын 24-нд гэм буруутай гэх шийдвэр гарсан байна.Прокурорын мэдээлснээр түүнд нийт 25 хүртэлх жилийн хорих ял оноох магадлалтай бөгөөд ял эдэлж дууссаны дараа АНУ-ын бэлгийн гэмт хэрэгтнүүдийн бүртгэлд насан турш бүртгэгдэх, мөн New York мужаас албадан гаргах нөхцөл үүсээд байгаа аж.Одоо болох шүүх хурлаар түүний эдлэх ялын хугацааг эцэслэн тогтоох юм.


Хуваалцах:
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл (0)
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ үлдээгээрэй!


