Нийслэлийн 2026 оны төсвийг тодотгож байна

Нийслэлийн 2026 оны төсвийг тодотгож байна

Төрөл
Эдийн засаг
Нийтлэгдсэн
2026-02-24
Нийтлэлийг
Cherrynews

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус Х хуралдаан эхэллээ. НИТХ-ын дарга А.Баяр хуралдаанаар хэлэлцэх асуудлыг танилцуулав. Өнөөдрийн хуралдаанаар Нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төр хувийн хэвшлийн түншлэлээр нийслэлд хэрэгжүүлэх төслийн жагсаалтад нэмэлт өөрчлөлт оруулах зэрэг 11 асуудлыг хэлэлцэнэ. Өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд:

-Нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

 -Төр хувийн хэвшлийн түншлэлээр нийслэлд хэрэгжүүлэх төслийн жагсаалтад нэмэлт өөрчлөлт оруулах тухай

 -Үйлдвэрлэл технологийн паркийн үйл ажиллагаа эрхлэх асуудлыг дэмжих тухай

 -Хотын стандартад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

-“Нийслэлийн Орон сууцны корпорац” ХХК-ийн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

-“Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-ийн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

 -Нийслэлийн өмчид хөрөнгө бүртгэх тухай -Нийслэлийн өмчөөс төрийн өмчид эд хөрөнгө шилжүүлэх тухай

-Барилга акталж, нийслэлийн өмчийн бүртгэлээс хасах тухай

-Барилга байгууламж балансаас баланст шилжүүлэх тухай

-Удирдах зөвлөл болон Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг томилж, чөлөөлөх тухай асуудлуудыг хэлэлцэх юм

Нүүр хэсэг А2
Хуваалцах:
Сэтгэгдэл үлдээх
0/350 тэмдэгт

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ үлдээгээрэй!

News Icon

Ижил төстэй мэдээнүүд

Утасны дугаараа бүртгүүлээд
хэрэгтэй мэдээллээ аваарай

Бид таны утасны дугаарыг зөвхөн таны хүссэн контентын мэдэгдэл илгээхэд ашиглана. Бүртгүүлснээр та Cherry News-ийн хамгийн сүүлийн үеийн мэдээ, мэдээлэл, подкаст, видео контентуудыг шууд утсаараа хүлээн авах боломжтой болно.