Таванбогдын Баатарсайханы хүү Б.Амарсайханы турхилалтаар бүлэг залууст зодуулсан хүүгийн аав хэвлэлд хандлаа

Таванбогдын Баатарсайханы хүү Б.Амарсайханы турхилалтаар бүлэг залууст зодуулсан хүүгийн аав хэвлэлд хандлаа

Төрөл
Нийгэм
Нийтлэгдсэн
2026-02-24
Нийтлэлийг
Cherrynews

"Говь" ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Амарсайхан зодооны хэрэгт дахин холбогдсон талаарх мэдээллүүд хэвлэлээр гарч, түүнд шүүхээс оногдуулсан зорчих эрхийн хязгаарлах ялыг зөрчсөн байж болзошгүй асуудлыг хөндөж байсан. Тодруулбал, энэ сарын 15-ны 05:00 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 3-р хорооны нутаг дэвсгэрт хүмүүс зодолдож байна гэх дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна. Зодоонд 3-4 хүн оролцсон бөгөөд тэдний нэг нь Б.Амарсайхан байсан гэх мэдээлэл цацагдсан юм.

Харин цагдаагийн байгууллагаас "Хэргийг шалгаж буй. Хэрэг гарсан газар Б.Амарсайхан байсан. Гэхдээ зодоонд оролцсон эсэхийг шалгаж тогтооно" хэмээн мэдээлж байсан юм. 

Тэгвэл уг хэргийн хохирогчийн аав: "Хүүхдүүдээ хамгаалаарай. Миний хүү 2026-02-14 нд Таванбогдын Баатарсайханы хүү Амарсайханы өдөөн турхирсан бүлэг залуусд зодуулсан нь үнэн. Хүлээцтэй хараад байсан чинь хохироод өнгөрөх янзтай шүү" хэмээн цахим хаягаараа дамууулан мэдээллээ. Мөн тэрээр энэ талаар хэвлэлд нээлттэй мэдээлэл өгнө гэдгээ дурдсан байна. 

Б.Амарсайхан нь өнгөрсөн оны долоодугаар сард мөн л Сүхбаатар дүүргийн 3-р хорооны нутаг дэвсгэр буюу Хүүхдийн 100-д байрлах "Канте" шөнийн цэнгээний газрын гадна УИХ-ын гишүүн асан Цэрэнпунцагийн хүү Санжаачойпэл, “Эрэл” группийг үүсгэн байгуулагч Эрдэнэбатын хүү Тэмүүлэн нартай нийлж, бусдын биед халдаж, эрүүл мэндэд нь хохирол учруулсан хэрэгт холбогдож байсан.

Уг хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцэн шийдэхдээ Б.Амарсайханы зорчих эрхийг найман сарын хугацаагаар хязгаарлах шийтгэл ногдуулсан. Шүүхээс түүний зорчих эрхийг Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээр хязгаарласан ч тэрбээр энэ удаад Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт зодооны хэрэгт холбогдсон нь ил болж байна. 

Нүүр хэсэг А2
Хуваалцах:
Сэтгэгдэл үлдээх
0/350 тэмдэгт

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ үлдээгээрэй!

News Icon

Ижил төстэй мэдээнүүд

Утасны дугаараа бүртгүүлээд
хэрэгтэй мэдээллээ аваарай

Бид таны утасны дугаарыг зөвхөн таны хүссэн контентын мэдэгдэл илгээхэд ашиглана. Бүртгүүлснээр та Cherry News-ийн хамгийн сүүлийн үеийн мэдээ, мэдээлэл, подкаст, видео контентуудыг шууд утсаараа хүлээн авах боломжтой болно.