Битүүний өдөр Балин адислах хурал хурна

Битүүний өдөр Балин адислах хурал хурна

Төрөл
Ентертайнмент
Нийтлэгдсэн
2026-02-16
Нийтлэлийг
Cherrynews

Билгийн тооллын өвлийн адаг сарын хуучдын 30 /битүүн/ буюу хоёрдугаар сарын 17-ны өдрийн 12:00 цагаас Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн “Дэчэнгалаба” дацанд Балин адислах хурал хурна. 

Жил бүрийн өвлийн дунд сард бурхан шүтээний тахил балинг бүтэн сарын турш урлан бүтээж, өвлийн сүүл сарын 30-ны өдөр бурхныхаа өмнө залж адисалга хэмээх хурлыг хурдаг уламжлалтай. 

Анхдугаар богд Өндөр гэгээн Занабазарын дэглэн бий болгосон хүрээний дэг ёс, уламжлалын дагуу тарнийн гүн ухааны зан үйлийг хөгжмийн бүрэн зэмсгийн хөг аялгуу өргөж, 313 цан дэлдэн, аялгуу эгшиг, уншлага тарнийн адистидыг шингээн хурдаг хурал аж.

Балин адислахын үеэр Өндөр гэгээнд зориулсан Пунцог гүсүм хэмээх түүний арван таван төрөл, үеийн залбирлыг лам хуврагууд уншдаг. Энэ нь Монголын цагаан сард зориулж битүүний шөнө Балданлхам сахиусыг тахих, хаврын тэргүүн сарын шинийн нэгнээс эхлэн арван таван өдрийн турш Бурхан багш тэрсүүдийн багш нарыг дарсан үйлэнд зориулан хурдаг их ерөөлийн өмнөтгөл хурал ажээ. 

Нүүр хэсэг А2
Хуваалцах:
Сэтгэгдэл үлдээх
0/350 тэмдэгт

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ үлдээгээрэй!

News Icon

Ижил төстэй мэдээнүүд

Утасны дугаараа бүртгүүлээд
хэрэгтэй мэдээллээ аваарай

Бид таны утасны дугаарыг зөвхөн таны хүссэн контентын мэдэгдэл илгээхэд ашиглана. Бүртгүүлснээр та Cherry News-ийн хамгийн сүүлийн үеийн мэдээ, мэдээлэл, подкаст, видео контентуудыг шууд утсаараа хүлээн авах боломжтой болно.