
"Swat challenge" тэмцээнд 48 орны 109 баг оролцож байна
АНЭУ-д долоо дах жилдээ зохион байгуулагдаж байгаа “Swat challenge” тэмцээнд дэлхийн 48 орны 109 багийн 700 гаруй албан хаагчид оролцож байна. Цагдаа, Дотоодын цэрэг, Тусгай хүчний албан хаагчдад том туршлага болж өгдөг тус тэмцээнд дэлхийн олон орны тусгай хүчний албан хаагчид, хэвлэл мэдээллийн байгууллага, улс төрийн хүрээнийхэн анхаарал хандуулан ажиллаж байна.Тусгай хүчний албан хаагчдын дунд зохион байгууллагддаг тус тэмцээн нь Тактик ажиллагаа, дайрах ажиллагаа, аврах ажиллагаа, цамхагт явуулах ажиллагаа, саадтай зурвас туулах зэрэг бодит нөхцөлд суурилсан олон төрлийн сорилтуудаас бүрдэж байна. Эдгээр сорилт нь багийн уялдаа холбоо, хурд, стрессийн үед шийдвэр гаргах чадвар, тактикийн бэлтгэл зэрэг олон чадварыг шалгаруулдаг юм.Өнөөдөр Монгол улсын төрийн тусгай хамгаалалтын газрын албан хаагчид 1 минутын хугацаанд ажиллагааг амжилттай дуусгаснаар 2025 оны амжилтаа ахиулж байна.Ийнхүү хоёр өдрийн дараах байдлаар Казахстан улсын албан хаагчдын баг тактикт суурилсан ажиллагааг амжилттай гүйцэтгэж нийлбэр оноогоор тэргүүлж эхэллээ.Монголын албан хаагчдын хувьд гадны орныхонтой эн тэнцүү өрсөлдөж байна. Тун удахгүй АНЭУ-ын тэнгэрт Монгол төрийн далбаа мандаж, төрийн дуулал эгшиглэх ерөөлийг тавиад swat challenge-д эх орноо төлөөлөн оролцож буй шилдгийн шилдгүүддээ амжилт хүсье


Хуваалцах:
Сэтгэгдэл (0)
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ үлдээгээрэй!

