“Swat challenge”  тэмцээн эхэллээ

“Swat challenge”  тэмцээн эхэллээ

Төрөл
Амрыг эрье
Нийтлэгдсэн
2026-02-08
Нийтлэлийг
Cherrynews

АНЭУ-д долоо дах жилдээ зохион байгуулагдаж буй Swat challenge тэмцээн Тактик ажиллагаа, дайрах ажиллагаа, аврах ажиллагаа, цамхагт явуулах ажиллагаа, саадтай зурвас туулах зэрэг бодит нөхцөлд суурилсан олон төрлийн сорилтуудаас бүрддэг.  Эдгээр сорилт нь багийн уялдаа холбоо, хурд, стрессийн үед шийдвэр гаргах чадвар, тактикийн бэлтгэл зэрэг олон чадварыг шалгаруулдаг юм. Өнөөдөр дайрах ажиллагааны сорилтын тэмцээн болж аваргуудаа тодрууллаа.Эхний өдрийн тэмцээнд ОХУ-ын Малакет баг 1 минут 35 сек гуравдугаар байр,Хоёрдугаар байранд Казахстан D баг 1 минут 30 сек, Тэргүүн байранд Казахстан С баг 1 минут 28 секунтэд ажиллагааг дуусгаснаар тус тус тэргүүллээ.  Уг сорилтод Монголын цагдаагийн ерөнхий газрын Тусгай ажиллагааны газар 02 минут 09 секунтэд ажиллагааг дуусгасан бол, Дотоодын цэргийн 809 дүгээр ангийн албан хаагчид 03 минут 17 секунт, Төрийн тусгай хамгаалалтын газрын албан хаагчид 02 минут 15 секунтээр тактикт суурилсан тусгай ажиллагааг тус тус амжилтай дуусгалаа.

Тэмцээнд 48 орны 109 багийн 600 гаруй албан хаагчид багийн ажиллагаа, хурд хүч, тэсвэр хатуужил, шилдэг тактик боловсруулалтаараа өрсөлдөж эхэллээ. Туршлагын хувьд 2025 онд Монгол улсаас Төрийн тусгай хамгаалалтын газрын албан хаагчид эх орноо төлөөлөн оролцож түүхийн жимийг бүтээж байсан түүхтэй.Энэ жил анх удаа Цагдаагийн ерөнхий газрын Тусгай ажиллагааны газар, Дотоодын цэргийн 809 ангийн албан хаагчид оролцож буйгаараа онцлогтой.

Нүүр хэсэг А2
Хуваалцах:
Сэтгэгдэл үлдээх
0/350 тэмдэгт

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ үлдээгээрэй!

News Icon

Ижил төстэй мэдээнүүд

Утасны дугаараа бүртгүүлээд
хэрэгтэй мэдээллээ аваарай

Бид таны утасны дугаарыг зөвхөн таны хүссэн контентын мэдэгдэл илгээхэд ашиглана. Бүртгүүлснээр та Cherry News-ийн хамгийн сүүлийн үеийн мэдээ, мэдээлэл, подкаст, видео контентуудыг шууд утсаараа хүлээн авах боломжтой болно.