"1072 хувьцааны ногдол ашиг тараах эсэхийг Засгийн газар дангаараа шийдэхгүй"

"1072 хувьцааны ногдол ашиг тараах эсэхийг Засгийн газар дангаараа шийдэхгүй"

Төрөл
Нийгэм
Нийтлэгдсэн
2026-02-04
Нийтлэлийг
Cherrynews
"1072 хувьцааны ногдол ашиг тараах эсэхийг Засгийн газар дангаараа шийдэхгүй"

Сар шинийн өмнө 1072 хувьцааны ногдол ашиг өгөх үү гэсэн хүлээлт иргэдийн дунд үүсээд буй. Уг асуудалд “Эрдэнэс Монгол” ХХК-ийн захирлын үүрэг гүйцэтгэгч Б.Даваадалай мэдээлэл өгөв.


Тэрбээр “Хувьцаа эзэмшигчдийн хурал энэ сарын 6-ны өдөр болно. Тус хурлаар хувьцаа эзэмшигчид дүрэмдээ өөрчлөлт оруулна. Учир нь  Засгийн газраас "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийг удирдах багийг багаар нь сонгон шалгаруулж ажиллуулъя гэдэг шийдвэр гаргасан. Тиймээс "Эрдэнэс Тавантолгой" ХК дээр багаараа ажиллах эрх зүйн боломжийг нээж өгнө. Одоогийн мөрдөж буй дүрэмд зөвхөн гүйцэтгэх захирал гүйцэтгэх эрх мэдлийг удирдах зохицуулалттай. Энэ дүрмийг өөрчилнө гэсэн үг. Ингээд сонгон шалгаруулалт явуулж, багаар нь сонгоно.

Харин ногдол ашгийн тухайд гэвэл, хуулиараа "Эрдэнэс Тавантолгой" компани хоёрдугаар сарын 15 гэхэд тайлангаа гаргадаг. Ингээд хэрвээ ногдол ашиг тараахаар болвол  хувьцаа эзэмшигчдийн хурал болж  1072 хувьцааны ногдол ашиг тараах эсэх асуудлыг шийднэ. Одоогийн байдлаар Засгийн газраас ямар нэг чиглэл ирээгүй байна. Өөрөөр хэлбэл, тус компани 2025 онд ямар ашигтай ажилласан бэ гэдгийг харж байж болно. Өнгөрсөн жилийн хувьд 90 сая тонн нүүрс экспортод гаргасан. Энэ бол түүхэн дээд үзүүлэлт. Гэхдээ урд хөршид түүхий эдийн үнэ буурсан. Хоёрдугаар сарын 15-нд тайлан гарна, түүнээс өмнө хэн нэгэн янз бүрийн зүйл ярих нь зохисгүй. Хоёрдугаарт дээр хэлсэн , хувьцааны ногдол ашиг тараах эсэхийг хувьцаа эзэмшигчид шийднэ. Засгийн газар дангаараа шийддэг юм биш. Дээрээс нь "Эрдэнэс Тавантолгой" компани өнгөрсөн жилүүдэд маш их ачаа үүрч ирсэн. Тухайлбал, хил холболтын төмөр замын асуудал, Баяжуулах үйлдвэр, Зүүн баянгийн төмөр зам гээд маш том төслүүд дээр маш их ачаа үүрсэн. Үүнтэй холбоотой цэгцлэх, бодлогын түвшинд эргэж харах асуудал байна” гэлээ

Нүүр хэсэг А2
Хуваалцах:
Сэтгэгдэл үлдээх
0/350 тэмдэгт

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ үлдээгээрэй!

News Icon

Ижил төстэй мэдээнүүд

Утасны дугаараа бүртгүүлээд
хэрэгтэй мэдээллээ аваарай

Бид таны утасны дугаарыг зөвхөн таны хүссэн контентын мэдэгдэл илгээхэд ашиглана. Бүртгүүлснээр та Cherry News-ийн хамгийн сүүлийн үеийн мэдээ, мэдээлэл, подкаст, видео контентуудыг шууд утсаараа хүлээн авах боломжтой болно.