Баянзүрх дүүрэгт гурван автомашин шатжээ

Баянзүрх дүүрэгт гурван автомашин шатжээ

Төрөл
Нийгэм
Нийтлэгдсэн
2026-01-30
Нийтлэлийг
Cherrynews
Баянзүрх дүүрэгт гарсан галын улмаас 3 автомашин шатжээ

Баянзүрх дүүргийн 22 дугаар хороонд автомашин засварын газар шатсан талаар дуудлага өчигдөр /2026.01.29/ Онцгой байдлын газарт бүртгэгджээ. 

     Дуудлагын дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 63 дугаар ангийн алба хаагчид шуурхай ажиллаж, иргэн Ц-ийн эзэмшлийн 12х15 метрийн хэмжээтэй автомашины кузов засварын газрын дотор болон дээврийн хэсэг, мөн ойролцоо байрлах 12х18 метрийн хэмжээтэй, хоёр давхар нийтийн байрны хоёрдугаар давхрын хоёр өрөөний хана, дээврийн хэсэг галд өртсөнийг тогтоожээ.

Түүнчлэн засварын газрын дотор байсан “Prius”, “RX450h”, “Premio” загварын суудлын автомашинууд бүрэн шатсан байсныг гал сөнөөгчид унтраан, тархалтыг зогсоосон байна. Гал түймрийн шалтгаан, учирсан хохирлыг тогтоохоор холбогдох байгууллагууд шалгалтын ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна

Нүүр хэсэг А2
Хуваалцах:
Сэтгэгдэл үлдээх
0/350 тэмдэгт

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ үлдээгээрэй!

News Icon

Ижил төстэй мэдээнүүд

Утасны дугаараа бүртгүүлээд
хэрэгтэй мэдээллээ аваарай

Бид таны утасны дугаарыг зөвхөн таны хүссэн контентын мэдэгдэл илгээхэд ашиглана. Бүртгүүлснээр та Cherry News-ийн хамгийн сүүлийн үеийн мэдээ, мэдээлэл, подкаст, видео контентуудыг шууд утсаараа хүлээн авах боломжтой болно.