ОБЕГ: Алба хаагчид 11 иргэний амь насыг авран хамгаалжээ
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт нийслэлийн найман дүүрэг, 20 аймгийн 36 суманд аюулт үзэгдэл, ослын 122 удаагийн дуудлага бүртгэгджээ.
Дуудлагын дагуу төв, орон нутгийн онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 11 иргэний амь насыг авран хамгаалжээ. Улмаар 37 иргэнийг утаажилтын бүсээс гаргаж, аюулгүй байдлыг хангасан байна.
Нийт дуудлагын 111 нь обьектын гал түймэр, хоёр нь газар хөдлөлт, ес нь хүний үйл ажиллагаатай холбоотой ослын дуудлага эзэлж байна хэмээн Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Хуваалцах:
Сэтгэгдэл (0)
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ үлдээгээрэй!

