“Сурагч бүрийн онцлогт нийцүүлсэн, хиймэл оюунд суурилсан “туслах багш” нарыг хөгжүүлж, хэрэглээг нэмэгдүүлэх зорилт тавин ажиллаж байна. Монгол Улс хиймэл оюунд суурилсан боловсролын систем рүү шилжиж буйг Ерөнхий сайд танилцуулсан байна. Багшлахуйгаас суралцахуйд чиглэсэн боловсролын шинэчлэлийн хүрээнд Монгол Улс ирэх хичээлийн жилээс бага боловсролын хөтөлбөртөө хиймэл оюун, технологийн суурь мэдлэг олгох хичээлийг тусгасан талаар онцлов.