“Амар байна уу 2026” үзэсгэлэн худалдаа энэ сарын 17-нд эхэлнэ

“Амар байна уу 2026” үзэсгэлэн худалдаа энэ сарын 17-нд эхэлнэ

Төрөл
Черри онцлох
Нийтлэгдсэн
2026-01-14
Нийтлэлийг
Cherrynews

Монголчууд сар шинийн хэрэгцээндээ зориулан 1.3 их наяд төгрөг зарцуулдаг гэсэн судалгаа бий. Үүний 70 гаруй хувиар импортын бүтээгдэхүүн худалдан авч гадагш нь урсгадаг. Энэ мөнгийг эх орондоо үлдээх, эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх, мөн үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжих, тэдэнд хамтран ажиллах нөхцөл бүрдүүлэх зорилгоор “Амар байна уу 2026” үзэсгэлэн худалдааг 4 дэх жилдээ зохион байгуулах гэж байна. Нийслэлийн Засаг даргын санаачилгаар  зохион байгуулдаг уг үзэсгэлэн худалдааг энэ сарын 17-оос хоёрдугаар сарын 17-ны өдөр хүртэл зохион байгуулна. Үзэсгэлэн худалдаанд 21 аймаг,  дүүргийн 1000 орчим ЖДҮ эрхлэгч оролцож, 50 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнээ борлуулна. ЖДҮ эрхлэгчдээс түрээсийн төлбөр авахгүй бөгөөд үйлдвэрийн үнийг санал болгоно. 

  Энэ жилийн үзэсгэлэн худалдаа “Их наяд” болон “Соёолж малл” худалдааны төвд болно. Ташрамд, өнгөрсөн жилийн үзэсгэлэн худалдаагаар бизнес эрхлэгчид нийт 54.8 тэрбум төгрөгийн орлоготой ажиллажээ.

Нүүр хэсэг А2
Хуваалцах:
Сэтгэгдэл үлдээх
0/350 тэмдэгт

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ үлдээгээрэй!

News Icon

Ижил төстэй мэдээнүүд

Утасны дугаараа бүртгүүлээд
хэрэгтэй мэдээллээ аваарай

Бид таны утасны дугаарыг зөвхөн таны хүссэн контентын мэдэгдэл илгээхэд ашиглана. Бүртгүүлснээр та Cherry News-ийн хамгийн сүүлийн үеийн мэдээ, мэдээлэл, подкаст, видео контентуудыг шууд утсаараа хүлээн авах боломжтой болно.