Х.Нямбаатар: Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын ажлыг энэ онд эхлүүлнэ

Х.Нямбаатар: Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын ажлыг энэ онд эхлүүлнэ

Төрөл
Черри онцлох
Нийтлэгдсэн
2026-01-14
Нийтлэлийг
Cherrynews

Монгол Улсын эрчим хүчний салбарт төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжиж буй анхны стратегийн бүтээн байгуулалт болох Дулааны тавдугаар цахилгаан станцыг 300 МВт цахилгаан, 340 Гкал дулаан үйлдвэрлэх хүчин чадалтай барихаар төлөвлөсөн. Бүтээн байгуулалтын бэлтгэл ажлын талаар хотын дарга Х.Нямбаатар мэдээлэл өглөө.

Тэрбээр “ДЦС-5-ын бэлтгэл ажлыг хийж байна. Санхүүжилтийн гэрээнд гарын үсэг зурсан. Эрчим хүчний системд эрчим хүч нийлүүлэх худалдах, худалдан авах гэрээ хэлэлцээрийн шатанд явж байна. Хоёрдугаар сарын сүүлээс талбайн тэгшилгээний ажлууд эхэлнэ. Цахилгаан станц баригдах хэсэгт ТЭЦ-2-ийн үнсний хаягдлын сан байсан. Үнсэн сангаас гарсан хаягдлыг Туулын хурдны замын дүүргэлтэд технологи таарвал нийлүүлнэ. Энэхүү бүтээн байгуулалт 680 сая ам.долларын төсөвт өртөгтэй. Үүнээс Улаанбаатар хот 440 тэрбум төгрөгийг хариуцаж, 34 хувиа эзэмшинэ. 40 гаруй жил яригдсан төсөл. Станцууд баригдаагүйгээс гэр хороолол утаатай, төвлөрсөн шугам сүлжээгүйн улмаас барилгажих боломжгүй байсан. Энэ жил барилга угсралтын ажил эхэлнэ. Станцыг 2028 он гэхэд ашиглалтад оруулахаар төлөвлөөд байна. Станц ашиглалтад орсноор Яармаг орчим, Таван шар, Ханын материал, Баянхошуу, Баянголын амын хэрэглэгчдийг дулаанаар хангана” гэлээ.

 

Нүүр хэсэг А2
Хуваалцах:
Сэтгэгдэл үлдээх
0/350 тэмдэгт

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ үлдээгээрэй!

News Icon

Ижил төстэй мэдээнүүд

Утасны дугаараа бүртгүүлээд
хэрэгтэй мэдээллээ аваарай

Бид таны утасны дугаарыг зөвхөн таны хүссэн контентын мэдэгдэл илгээхэд ашиглана. Бүртгүүлснээр та Cherry News-ийн хамгийн сүүлийн үеийн мэдээ, мэдээлэл, подкаст, видео контентуудыг шууд утсаараа хүлээн авах боломжтой болно.