
Хов биш чадвар ярих цагт!
Төрөл
Амрыг эрье
Нийтлэгдсэн
2026-01-14
Нийтлэлийг
Cherrynews
ШШГЕГ-ын даргын томилгоотой холбоотой асуудал сүүлийн үед олны анхаарлын төвд байна. Энэ нь зарим хүний хувьд зохион байгуулалттайгаар цахим дайралт хийх шалтгаан болоод байгаа бололтой. Албан тушаалын асуудлыг институцийн логикоор бус, атаархал, эго, амбицийн өнцгөөс тайлбарлах оролдлого гаарч буй нь төрийн албаны төлөвшил ямар түвшинд байгааг харуулж байна. Харин А.Намсамандын хувьд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагыг А-Я хүртэл нь гарын арван хуруу шигээ мэддэг, зовлон жаргалыг нь биеэр үзэж туулсан нэгэн. Шатлан дэвших зарчим өнөө цагт төрийн бүх байгууллагад хэрэгжиж байгаа. Мерит зарчим, чадахуйн зарчим нь өөрөө тухайн салбартаа үнэнч шударгаар ажилласан олон жилийн туршлага, мэдлэг дээр суурилдаг. Хэн илүү зохион байгуулалттайгаар дайрч чадсан хүний талд албан тушаал шийдэгддэг мэт ойлголт нийгэмд үүсээд буй нь хамгийн эмгэнэлтэй оюуны ядуурал юм. Энэхүү сандал суудал, зэрэг дэв, албан тушаалын төлөөх тэмцэл эцсийн дүндээ жирийн алба хаагчид, эрхээ хасуулсан иргэдийн эрх ашиг, төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлнө. Хэр баргийн цол горилсон хөндлөнгийн хүн энэ байгууллагыг авч явж чадна гэвэл маш хариуцлагагүй, бүр маш бүдүүлэг алхам болно. Ёстой л нөгөө мөрөөдлийнхөө цолыг аваад бушуухан шиг алга болвол их юм. А.Намсаманд шаардлага өндөртэй хүн. Түүний үзэж туулсан туршлага, мэдлэг төрд хэрэгтэй байсан учраас дэвшүүлэн ажиллуулсан нь ойлгомжтой. Тиймээс хариуцлагатай төрийн алба, төрийн албан хаагчийн чадварыг үнэлэх үү аль эсвэл албан тушаалын төлөөх зохион байгуулалттай хов живэнд ач холбогдол өгөх үү гэдэг нь бидний ухамсрын асуудал билээ. Монгол төрийн мэргэн ухаан хурц, мэлмий тунгалаг байг.



Хуваалцах:
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл (0)
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ үлдээгээрэй!

