"UAE SWAT Challenge" тэмцээнд оролцох Монголын баг тамирчдын бэлтгэл сургуулилалт үргэлжилж байна
АНЭУ-ын Дубай хотод жил бүр зохиогддог, дэлхийн эрх бүхий тусгай бүлэг, SWAT, тактик ажиллагааны багуудын дундах тэмцээнд энэ жил дэлхийн 50 гаруй орны 100 гаруй баг оролцоно.
Дэлхийн улс орнууд уг тэмцээнд ихээхэн ач холбогдол өгч оролцох болсон шалтгаан нь дэлхийн өндөр хөгжилтэй улс орнуудын тактик ажиллагаа, тусгай бүлэг хүчний бэлтгэл сургуулилалт, анхаарал төвлөрөлтийн хөгжлийг өөрийн орондоо нэвтрүүлэх, туршлага судлуулахад оршиж байна. Жил бүр "SWAT CHALLENGE" тэмцээнд оролцогч орны тоо нэмэгдэхээс гадна, багуудын тоо огцом өгсөж буйг өнгөрсөн жилүүдийн тэмцээн уралдаан харуулж байна.
Уг тэмцээнд Монгол улс 2025 оноос оролцож эхэлсэн бөгөөд энэ жил тусгай бүлэг, хүчний тактик ажиллагааны тэмцээнд оролцох баг тамирчид бэлтгэл сургуулилалтаа эхлүүлээд байна.

Хуваалцах:
Сэтгэгдэл (0)
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ үлдээгээрэй!

