
Түрээсэлсэн автомашинаа бусдад зарсан үйлдлийг илрүүлжээ
Цагдаагийн байгууллагад 2026 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр иргэн "Б" нь өөрийн "Тоёота Ланд 200" маркийн тээврийн хэрэгслээ бусдад түрээслүүлэхээр өгтөл орон нутагт аваачиж зарсан байна" гэх гомдол мэдээлэл бүртгэгджээ.
Урьдчилсан байдлаар иргэн Б нь энэ оны нэгдүгээр сарын 08-ны өдөр түрээслэх зорилгоор авсан бусдын тээврийн хэрэгслийг Ховд аймаг руу унаж очин, бусдад худалдсан нөхцөл байдал тогтоогдсон байна.
Иймд шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байгаа аж.
Иргэд та бүхэн өөрийн өмч хөрөнгийг бусдад шилжүүлэхдээ энэ төрлийн гэмт хэрэгт өртөж хохирохоос урьдчилан сэргийлэхийг ЦЕГ-аас зөвлөж байна.

Хуваалцах:
Сэтгэгдэл (0)
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ үлдээгээрэй!

