
Дэлхийн эдийн засгийн форумд 130 гаруй орны 3000 гаруй төлөөлөгчид оролцоно
Жил бүрийн нэгдүгээр сард уламжлал болгон зохион байгуулагддаг Дэлхийн эдийн засгийн форум энэ сарын 19-нөөс 23ны өдрүүдэд Швейцарын Давос хотноо болно. Монгол улсын хувьд сүүлийн 10 гаруй жил уг форум уулзалтад өндөр ач холбогдол өгч оролцож ирсэн юм. Дэлхийн 130 гаруй орны 3000 гаруй удирдагч, бизнес эрхлэгч, эксперт нар уг уулзалтад оролцож геополитик сорилт, эдийн засгийн өсөлт, хариуцлагатай инноваци, хүний хөгжил зэрэг асуудлуудыг хэлэлцдэг юм.
Үүнд:
Глобал хамтын ажиллагаа ба итгэлцлийг сэргээх - геополитик, худалдаа, аюулгүй байдал зэрэгт тулгамдсан хямралын үед нээлттэй, илэн далангүй харилцаа хэрэгтэй байна.
Шинэ өсөлтийн шинэ эх үүсвэрүүдийг нээх -технологи, инноваци, хөрөнгө оруулалт зэрэг эдийн засгийн асуудал.
Хүний нөөцөд хөрөнгө оруулах, ажлын зах зээлийн өөрчлөлт, чадварын шинэчлэл.
Технологийн хариуцлагатай хөгжүүлэлт - ялангуяа хиймэл оюун ухаан (AI) болон бусад шинжлэх ухаан технологиудыг ашиглах, хүртээмжтэй болгох.
Олон улсын эдийн засаг, байгаль орчны уялдаа -тогтвортой өсөлт, хүрээлэн буй орчны хэмнэлттэй хөгжлийн асуудлууд.
Үндсэндээ хөрөнгө оруулалт, технологи, AI-тай холбоотой хэлэлцүүлгүүд форумын гол сэдвүүд багтаж байна.
56 дах удаагаа зохион байгуулагдах "Давос-2026" уулзалтад энэ удаад Монгол улсын ерөнхий сайд Г.Занданшатар оролцоно



Хуваалцах:
Сэтгэгдэл (0)
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ үлдээгээрэй!


