Нийслэлийн дарга нар АНЭУ- руу туршлага судлахаар явсан гэв үү?

Нийслэлийн дарга нар АНЭУ- руу туршлага судлахаар явсан гэв үү?

Төрөл
Улс төр
Нийтлэгдсэн
2026-01-10
Нийтлэлийг
Cherrynews

Нийслэлийн татварын газрын дарга М.Болдбаатар тэргүүтэй дүүргийн татварын хэлтсийн дарга нар Дубай руу ямар зардлаар явсан нь тодорхой бус хэвээр байна. Ажлаа тасалж, амарч зугаалахаар явсан гэх тодотголтой дарга нарт хариуцлага тооцон ажлаас чөлөөлөх тушаал албажаад буй хэдий ч, амралт хэсэж яваагүй, ажлын туршлага судалсан гэх тайлбарыг нийслэлийн татварын газрын дарга хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдэгдэж, хариуцлагыг өөрөө хүлээнэ гэсэн тайлбартайгаар өнөөдөр өглөө Дубайгаас Монголд газардав.

Эдгээр нэр бүхий албан тушаалтнууд Татварын ерөнхий газрын даргад хүсэлтээ өгсөн гэж байгаа ч, хүлээн зөвшөөрөөгүй, цохолт хийгдээгүй байхад явсан байна.  Үүнээс гадна өөрсдөөсөө зардал гаргаагүй, улсын төсвийн зардлаар ч яваагүй гэж Татварын ерөнхий газрын дарга Б.Цогтнаран мэдээлсэн нь анхаарал татна.


Нийслэлийн татварын газрын дарга М. Болдбаатар:

-Бид бүхэн холбогдож чадахгүй байсан тул тодруулага хийж чадахгүй, хэдэн өдөр өнгөрлөө. Энэ асуудлаас болж хэл ам гарсанд ард иргэдээсээ уучлалт хүсэж байна. Бидний хувьд Нийслэлээс зохион байгуулсны үндсэн дээр яваад ирж байна. Зардал санхүүжилтийг Нийслэлээс зохион байгуулсан. Бид бол Нийслэлийн Засаг даргын газрын дэргэдэх Хэрэгжүүлэгч агентлаг юм. Энэ утгаараа явж ирсэн. Би бол шууд удирдлага тул Нийслэлийн дүүргүүдийн дарга нарт чөлөө өгсөн. Өөрөө бол Ерөнхий газарт мэдэгдсэн. Олон жил төрийн албан хаагч хийсэн тул ямар ч зөвшөөрөлгүй яваагүй. Татварын ерөнхий азрын дарга Б.Цогтнаранд хандсан. Хүсэлтээ өгсөн. Бид Нийслэлээс хоёр гэрээтэй явдаг. Манай байгууллага, миний ажлын хүрээнд байдаг хүмүүс явсан. Миний хувьд хариуцлага хүлээнэ.

Нийт байгууллагын хувьд ерөнхий газраас зардал байгаагүй. Дарга нар маань Дубай руу туршлага судлах гэж явсан. Төсвийн орлогын талаар туршлага судлах гэж явсан. 20 жилийн дотор хөгжсөн орон тул тэр утгаар нь туршлага судлах гэж явсан. Тодруулгын хувьд Ерөнхий газраас мэдээлэл хийх болохоор Даваа гаригаас асуултад хариулъя. Нийслэлийн төсвөөс зардал гаргаагүй. Бид нар өөрсдийн хураалтын зардалтай байх ёстой. Энэ утгаараа Улсын төсвөөс ч юм уу аль нэг байдлаар зардал аваагүй. Нийслэлд хүсэлт тавьсан. Тэр утгаараа Нийслэлээс зохион байгуулахад оролцсон. Залуу хүмүүсийн хувьд ч тэр бид ямар ч мэдээлэл аваагүй байна. Даваа гаригаас эхлэн мэдээлэл бүрэн өгнө.

 

Нүүр хэсэг А2
Хуваалцах:
Сэтгэгдэл үлдээх
0/350 тэмдэгт

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ үлдээгээрэй!

News Icon

Ижил төстэй мэдээнүүд

Утасны дугаараа бүртгүүлээд
хэрэгтэй мэдээллээ аваарай

Бид таны утасны дугаарыг зөвхөн таны хүссэн контентын мэдэгдэл илгээхэд ашиглана. Бүртгүүлснээр та Cherry News-ийн хамгийн сүүлийн үеийн мэдээ, мэдээлэл, подкаст, видео контентуудыг шууд утсаараа хүлээн авах боломжтой болно.