Б.Жавхлан: Нийслэл, дүүргийн татварын хэлтсийн дарга нар ажил таслаад гадаад явсан байна

Б.Жавхлан: Нийслэл, дүүргийн татварын хэлтсийн дарга нар ажил таслаад гадаад явсан байна

Төрөл
Нийгэм
Нийтлэгдсэн
2026-01-07
Нийтлэлийг
Cherrynews

Нийслэл, дүүргийн татварын хэлтсийн дарга нар ажил таслаад Дубай руу зугаалахаар явсан талаар Сангийн сайд Б.Жавхлан мэдээллээ.

Тэрээр "Нийслэл, дүүргийн татварын хэлтсийн 10 гаруй дарга нар ажлаа таслаад, даргаасаа чөлөө, амралт авалгүй бөөндөө зугаалаад явсан байна. Тиймээс хариуцлага тооцох арга хэмжээ авахыг Татварын ерөнхий газрын даргад үүрэг болголоо. Энэ бол ёс суртахууны хувьд ч байж болохгүй зүйл. Татварын ерөнхий газрын дарга явж болохгүй гэдгийг анхааруулсан юм билээ. Гэвч өөрсдөө ингээд дур мэдэн явчихсан байна. Одоогоор улсын төсөв, татварын байгууллагуудаас нэг ч төгрөг гараагүй. Ямар зардлаар явсан гэдгийг тодруулах хэрэгтэй" гэв. 

Нүүр хэсэг А2
Хуваалцах:
Сэтгэгдэл үлдээх
0/350 тэмдэгт

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ үлдээгээрэй!

News Icon

Ижил төстэй мэдээнүүд

Утасны дугаараа бүртгүүлээд
хэрэгтэй мэдээллээ аваарай

Бид таны утасны дугаарыг зөвхөн таны хүссэн контентын мэдэгдэл илгээхэд ашиглана. Бүртгүүлснээр та Cherry News-ийн хамгийн сүүлийн үеийн мэдээ, мэдээлэл, подкаст, видео контентуудыг шууд утсаараа хүлээн авах боломжтой болно.