Төрийн өмчийн 33 компанийг гурван бүлэгт хуваан хувьчилах асуудлыг танилцууллаа

Төрийн өмчийн 33 компанийг гурван бүлэгт хуваан хувьчилах асуудлыг танилцууллаа

Төрөл
Эдийн засаг
Нийтлэгдсэн
2026-01-07
Нийтлэлийг
Cherrynews

Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл  төрийн өмчийн компаниудыг хувьчлах асуудлаар мэдээлэл хийв.

Тэрбээр “Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар төрийн өмчийн компаниудыг удирдан чиглүүлж байсан. Үндсэн хуулийн 6.2-т  заасны дагуу Засгийн газар шийдвэр гаргаж баялгийн сангийн үйл ажиллагааг идэвхжүүлэх зорилгоор “Эрдэнэс Монгол ХХК“ нэгдлийн харьяа руу Эрдэнэт үйлдвэр, Дарханы төмөрлөгийн үйлдвэр, Хөтөлийн цемент шохойн үйлдвэр зэрэг компаниудыг шилжүүлсэн. Одоогоор “Эрдэнэс Монгол ХХК” удирдаж байгаа. Хувьцаа эзэмшигчдийн эрхийг Засгийн газрын хэрэг эрхлэх газар хэрэгжүүлж байгаа. Мөн 2025 оны нэгдүгээр сарын 8-ны Засгийн газрын шийдвэрийн дагуу ТӨБЗГ-ын харьяанд байсан таван компанийг мөн “Эрдэнэс Монгол ХХК”-д шилжүүлсэн. Бид хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль эрх зүйн орчны хүрээнд ажиллах ёстой. Ойролцоогоор 33 компанийг гурван бүлэгт хуваан хувьчлах асуудлыг хэлэлцсэн. Нэмэлт хувьцаа гаргаж хөрөнгийн биржийн нээлттэй хувьцаанд оруулах 18 компани байгаа. Шууд дуулага худалдаагаар худалдаалагдах долоон кампанийн жагсаалт гарсан. Үлдсэн компаниудыг нь өөрчлөн байгуулах, нэгтгэн нийлүүлэх, татан буулгахаар оруулсан. Энэ ажил 2026-2028 оны хооронд хэрэгжинэ. УИХ-ын хаврын чуулганаар үндсэн шаардлага, чиглэлийг батална” гэв.

 

Нүүр хэсэг А2
Хуваалцах:
Сэтгэгдэл үлдээх
0/350 тэмдэгт

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ үлдээгээрэй!

News Icon

Ижил төстэй мэдээнүүд

Утасны дугаараа бүртгүүлээд
хэрэгтэй мэдээллээ аваарай

Бид таны утасны дугаарыг зөвхөн таны хүссэн контентын мэдэгдэл илгээхэд ашиглана. Бүртгүүлснээр та Cherry News-ийн хамгийн сүүлийн үеийн мэдээ, мэдээлэл, подкаст, видео контентуудыг шууд утсаараа хүлээн авах боломжтой болно.