Цэргийн бүртгэл энэ сарын 7-ны өдөр эхэлнэ

Цэргийн бүртгэл энэ сарын 7-ны өдөр эхэлнэ

Төрөл
Амрыг эрье
Нийтлэгдсэн
2026-01-05
Нийтлэлийг
Cherrynews

Энэ сарын 7-23-ны өдрийг дуустал нийслэлийн есөн дүүргийн хэмжээнд цэргийн бүртгэлийг зохион байгуулахаар болсон байна. Цэргийн бүртгэлийг цахимаар буюу E-Mongolia платформоор дамжуулан бүртгүүлж болно. Цахимаар бүртгүүлэх боломжгүй иргэд өөрийн харьяа сум, хороо дүүрэгт очиж бүртгүүлж болох юм. Ажлын өдөр 08:00-17:00, амралтын өдөр 09:00-16:00 цагийн хооронд бүртгэх аж. 


Монгол Улсын иргэн 18-50 насны цэргийн үүрэгтнүүд, 65 хүртэлх насны бэлтгэл офицерууд, цэргийн бүртгэлтэй мэргэжил эзэмшсэн эмэгтэйчүүд жилд нэг удаа бүртгэлд хамрагдах үүрэгтэй байдаг. Цэргийн үүрэгтний үнэмлэх аваагүй 18 хүртэлх насныхан харьяа баг, хороон дээрээ өөрийн биеэр очиж бүртгүүлэх шаардлагатай. Харин цэргийн үүрэгтний үнэмлэхээ үрэгдүүлсэн бол аймаг, дүүргийн цэргийн штабт өөрийн биеэр хандана. Түүнчлэн шилжилт хөдөлгөөн хийсэн иргэд оршин суугаа аймаг, дүүргийнхээ цэргийн штабт бүртгэлээ хийлгэж, баталгаажуулах юм. Иргэд өөрийн биеэр болон гэр бүлийн гишүүн нь цэргийн бүртгэлд бүртгүүлэх бол иргэний үнэмлэх, цэргийн үүрэгтний үнэмлэхээ авчирч, харьяа баг, хороон дээрээ очиж бүртгүүлж болно гэж НЗДТГ-ын Цэргийн штабын дарга Г.Ялалт мэдээлэв.

 

Нүүр хэсэг А2
Хуваалцах:
Сэтгэгдэл үлдээх
0/350 тэмдэгт

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ үлдээгээрэй!

News Icon

Ижил төстэй мэдээнүүд

Утасны дугаараа бүртгүүлээд
хэрэгтэй мэдээллээ аваарай

Бид таны утасны дугаарыг зөвхөн таны хүссэн контентын мэдэгдэл илгээхэд ашиглана. Бүртгүүлснээр та Cherry News-ийн хамгийн сүүлийн үеийн мэдээ, мэдээлэл, подкаст, видео контентуудыг шууд утсаараа хүлээн авах боломжтой болно.