
Стандартаас давсан хэт чанга дуутай тээврийн хэрэгслийг хөдөлгөөнд оролцуулахгүй
НИТХ өнөөдөр / 2025.07.08/ өдөр боллоо. Хуралдаанаар “Тээврийн хэрэгслийн яндангаас гарах утаа, дуу чимээнд хяналт тавих, хариуцлага чангаруулах асуудлыг хэлэлцэж шийдвэрлэлээ. Хэрвээ яндангийн дуу зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтэрсэн байвал замын хөдөлгөөнд оролцуулахгүй байхаар зохицуулж байна.
Улаанбаатар хотын гудамж талбайд чанга дуутай, спорт яндантай машинууд цөөнгүй явж харагддаг. Хотын хөдөлгөөнд оролцож буй эдгээр машин иргэдийн амар тайван байдлыг алдагдуулж, бага насны хүүхэд, настай хүмүүсийг айлгаж цочоодог тул яндангийн дуу чимээнд хийгдэх хяналт шалгалт эхэлсэн байна. Машинаас гарч байгаа дуу чимээг зориулалтын багжаар хэмжиж, зөвшөөрөгдсөн хэмжээнээс их байвал замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх хүртэлх арга хэмжээг авч ажиллахаар болж байна.
Уг хяналт шалгалтын хүрээнд зөрчилтэй тээврийн хэрэгслүүдийг техникийн хяналтын үзлэг, оношлогоонд хамруулж, зөрчлийг арилгуулах арга хэмжээг авч байна. Иймд жолооч та бүхэн Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 4 дүгээр хавсралт “Тээврийн хэрэгслийг ашиглахыг хориглох эвдрэл, гэмтэл, техникийн зөрчлийн жагсаалт”-ын Яндан дуу намсгуур гэмтсэн буюу байхгүй болсон, яндангаас гарах гарах дуу чимээний түвшин MNS4599:2003 стандартад тогтоосон хэмжээнээс хэтэрсэн буюу бүдүүн яндантай тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцдог бол зөрчлөө арилгаж замын хөдөлгөөнд оролцохыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Хуваалцах:
Сэтгэгдэл (0)
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ үлдээгээрэй!