МУСТА Лимбэч С.Мөнх-Эрдэнэ: Энэ л миний хийх ёстой ажил гэж дурлаж хийвэл амжилтанд хүрнэ
"Амрыг эрье" булангийн анхны дугаарт Хилийн цэргийн дуу бүжгийн чуулга, "Эртний цуурай" хамтлагийн гоцлол лимбэч МУСТА С.Мөнх-Эрдэнэ уригдан оролцлоо.
МУСТА С.Мөнх-Эрдэнэ:
-Сайн байна уу? Намайг С.Мөнх-Эрдэнэ гэдэг. Лимбэ тоглох дуртай энгийн нэгэн залуу байна. Би хилийн цэргийн албанд долоо дахь жилдээ ажиллаж байна. Хилчин байх, хилийн цэргийн албанд ажиллахын давуу тал бол Эх оронч сэтгэлгээ зүрх сэтгэлд гүн гүнзгий сууж, Монгол хүн болж төрснөөрөө бахархах тэр мөч гэж боддог.
Анх хил дээр очоод Монгол улсынхаа хилийн багана, хилчин залуучуудаа хараад омогших,бахархах мэдрэмж дээд цэгтээ хүрч байлаа. Би одоо ардын урлагийг хойч үедээ үлдээхийн тулд лимбэний гайхамшгийг үзүүлсэн тоглолтоороо контент хийж, үзэгчдэд хүргээд багагүй хугацаа өнгөрч байна. Хийж байгаа ажилдаа чин сэтгэлээсээ дурлаж, тууштай байвал та өөртөө таалагдаад зогсохгүй, хүмүүст хийж буй ажил тань хүрнэ гэж хэлэх байна.

Хуваалцах:
Сэтгэгдэл (0)
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ үлдээгээрэй!

