
Намар буцаж чадалгүй үлдсэн таван хун шувууг сумын төвд авч иржээ
Төрөл
Ентертайнмент
Нийтлэгдсэн
2025-11-29
Нийтлэлийг
Cherrynews
Баянхонгор аймгийн Жаргалант сумын Байнцагаан нууранд зургаан хун шувуу намар буцалгүй үлджээ. Үүнээс нэг хун эндэж, үлдсэн тав нь явж чадахгүй байсныг нутгийн малчин анзаарч холбогдох байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн байна.
Улмаар дуудлагын дагуу өчигдөр /2025.11.28/ Жаргалант сумын байгаль хамгаалагчид дээрх таван хун шувууг сумын төвд авч ирж цаашид хэрхэх талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөхийг холбогдох байгууллагаас хүссэн байна.


Хуваалцах:
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл (0)
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ үлдээгээрэй!


